Шинэ төрлийн kopoнавирyc болон томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүх, гараа угааж ариутгахыг ЭМЯ-наас зөвлөж байгаа. Тэгвэл сүүлийн хэд хоногт амны хаалтын эрэлт хэрэгцээ өсөн хoмcдoл орж, эмийн сангуудад амны хаалт, гар ариутгагч дуусан зарим эмийн сан 100-150 төгрөгөөр худалдаалдаг байсан нэг удаагийн амны хаалтыг 400-550 төгрөгөөр худалдаалж байгааг иргэд цахим сүлжээнд бичиж байсан. Тэгвэл бидний өдөр тутмын амьдралд салшгүй хэрэглээ болсон амны хаалтны үнэ буцаад байсан үнийн дүндээ хүрчээ. Үүний нэгэн жишээ бол Монос эмийн сан хэдхэн хоногийн өмнө амны хаалтыг 100 төгрөгөөр зарах болсон тухайгаа цахим хуудсандаа зарласан юм. Ингэхдээ:
Монос Эмийн Сан-Monos Pharmacy Амны хаалт 100₮-өөр Монос эмийн сангийн Улаанбаатар хотод байрлах бүх салбараар худалдаалагдаж байна. ТА ХАЙРТАЙ ДОТНЫН ХҮНЭЭ ХАМГААЛЖ АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮНЭ ҮҮ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ МОНОС ЭМИЙН САН.













