Kopoнaвиpycын вакцинжуулалтыг цаашдаа үнэ төлбөртэй болгох саналтай байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.
Тэрбээр ‘Vнэ төлбөргүй учраас вакцины хамрагдалт хойрго байж магад’ гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Нөгөө талаас вакцинжуулалт төлбөртэй байсан бол вакцины хамрагдалт илүү эрчимтэй байж болох юм гэсэн агуулгыг мөн илэрхийллээ.
ДЭМБ: Эбола вирус дахин дэгдэж эхэллээ
Африкийн өмнөд хэсгийн Кот-Дивуар Зааны ясан эрэгт 25 жилийн дараа Эбола вирус дахин бүртгэгдэж халдвар тархаж эхэлсэн талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мэдээллээ.
Тус улсын Эрүүл мэндийн сайд өнгөрсөн бямба гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр “Гвиней рүү аялаад ирсэн 18 настай эмэгтэйгээс Эбола вирус илэрсэн хэмээгээд импортлогдсон тохиолдол” гэж үзэж буйгаа онцолжээ.
Африк тивийг хариуцан ажилладаг Матшидоси Моети “Дөрвөн сая гаруй хүн амтай том хотод Эбола вирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн нь түгшүүрт автуулж байна. Халдвар нэгэнт тархсан” гэж ярьсан байна.
Гвиней 2014-2016 онд Эболагийн дэгдэлтийн голомт болж байсан юм. Тус улсад уг вирусээр хоёрхон жилийн дотор 11325 хүн амь насаа алдаж байсан түүхтэй. Түүнчлэн он гарснаас хойш Гвинейд 12 хүн Эболагоор амиа алдаад байна. Энэ сарын эхээр тус улсад Марбург вирусийн анхны тохиолдол мөн бүртгэгдсэн билээ.













