Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өчигдөр Хүй долоо худагт болж байна.
Барилдаанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглосон бөгөөд тавын даваа үргэлжилж байна.
Энэ даваанд улсын аварга Э.Оюунболд Өмнөговь аймгийн арслан Э.Нямаад уналаа.
Өнөө өглөө барилдаан эхлэх үед бөхчүүд Э.Оюунболдыг аварга цолтой барилдаж байгааг нь эcэргvvцэж, ам авахгүй нэлээд удааширсан билээ.
Э.Оюунболдын хувьд хоёр жилээр xacуулcан барилдах эрх нь өнгөрсөн долдугаар сарын 12-ноос сэргэсэн. Харин аварга цолтойгоо барилдах эсэхийг нь Ерөнхийлөгчийн зарлигаар шийдэх ёстой ч өдийг хүртэл шийдээгүй байгаа юм.













