Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өчигдөр Хүй долоо худагт эхэлсэн.
Барилдаанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зо доглосон бөгөөд өчигдөр хоёрын даваагаар дууссан.
Тэгвэл өнөө өглөө гурвын даваа эхлэх гэтэл бөхчүүд Э.Оюунболдыг аварга цолтой барилдаж байгааг нь эсэргүүцэж, ам авахгүй байгаа юм байна.

Э.Оюунболдын хувьд хоёр жилээр хасуулсан барилдах эрх нь өнгөрсөн долдугаар сарын 12-ноос сэргэсэн. Харин аварга цолтойгоо барилдах эсэхийг нь Ерөнхийлөгчийн зарлигаар шийдэх ёстой ч өдийг хүртэл шийдээгүй байна.
Энэ талаар улсын аварга С.Мөнхбат хэлэхдээ “Энэ наадамд шударга бус зүйл гарч байгаа учраас бөхчүүд эсэргүүцэж байна. Гурван шатны шүүхийн тогтоол гарчихаад байхад, Ерөнхийлөгчийн зарлиг гараагүй байхад Э.Оюунболд ирж аварга цолтой барилдаж байгаа нь жудаггүй байна” гэлээ.
Эх сурвалж: eguur.mn













