доогоос сарын өмнө буюу долдугаар сарын 05-нд Ардчилсан намын бүлгийн гишүүд Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлж байгаагаа зарласан. Тэд, цар тахлын үед хүний эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа. Тухайлбал эмнэлгийн гадаа тусламж үйлчилгээ авч чадалгүй иргэн нас барсан нь Засгийн газар огцрох шалтгаан хэмээн мэдэгдэж байсан юм. Тухайн үед УИХ дахь АН-ын 13 гишүүн гарын үсэг зурсан хэмээж байв. Гэвч түүнээс гуравхан хоногийн дараа долдцгаар сарын 08-нд УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийж, сөрөг хүчнээс санаачилсан Засгийн газрыг огцруулах асуудал намрын чуулган хүртэл хойшилсон.
Тэгвэл өнөөдрөөс АН-ын бүлгийн 11 гишүүнээс гадна МАН-ын дөрвөн гишүүн, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Т.Доржханд нар гарын үсэг зурсан гэдэг мэдээлэл цацагдаад байна.
Энэ талаар Ардчилсан намын бүлгийн хэвлэлийн алба: “Долдугаар сард гарын үсэг цуглуулна гэж мэдээлэл хийсэн. Гарын үсэг цуглуулаад эхэлчихсэн байгаа. Намрын чуулганаар Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барих төлөвтэй байгаа” гэсэн юм. Мөн бид АН-ын бүлгийн зарим гишүүдээс тодруулахад,
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: “Засгийн газрыг огцруулах тухай гарын үсгийн бичиг сэлт ирээгүй” хэмээсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: “Би гарын үсэг зурчихсан байгаа.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: “Би юу ч мэдэхгүй. Хөдөө байна” гэдгээс өөр хариулт өгсөнгүй.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: “Бүлэг цуглаагүй байгаа, зураагүй” гэсэн хариулт өгсөн юм.
Тэгэхээр долдугаар сарын 05-нд эхлүүлсэн Засгийн газрыг унагах эл акцид АН-ын бүлгийн гишүүд гарын үсэг зурсан бол зарим нь тийм бичиг ирээгүй хэмээн хариулж суугаа юм. Тэд зурчихаад мэлзэв үү, заримд нь үнэхээр бичиг очоогүй юу. Зураагүй гишүүд олон байгаа гэх мэдээлэл ч байгаа юм. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийг огцруулах зорилготой АН-ын бүлгийн галт тэрэг хөдөлчихсөн.
Ямартай ч, Монгол Улсын Үндсэн хуулийн 43.1. Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно гэж заасан.
Хуулийн заалтаар бол 19 гишүүн гарын үсэг зурвал УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, 39 болон түүнээс дээш тооны гишүүд дэмжвэл Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрох юм.
Тэгэхээр АН-ын 13 гишүүн гарын үсэг зурлаа ч, цаана нь МАН-ын зургаан гишүүний гарын үсэг хэрэгтэй болно. Одоогоор дөрвөн гишүүн зурсан гэгдэж байгаа ч ямар гишүүд зурсан нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Тэгэхээр Засаг огцруулах Ардчилсан намынхны царцсан акц намрын чуулганаар л амь орох эсэх нь тодорхой болох юм.
Эх сурвалж: eguur.mn













