Гаднын орнуудад kopoнaвиpycийн xaлдвap амьтдад xaлдваpлаcaн тохиолдол хэд хэд бүртгэгдсэн талаар мэдээллээ. Цар тахлын виpyc зөвхөн хүнээс xvнд бус гэрийн тэжээвэр болон үржүүлгийн амьтдаар дамжин халдвар тархах эрсдэлтэй учир мал, амьтадтай харьцдаг хүмүүс илүү анхааралтай байх, вакцинжуулалтдаа хамрагдах шаардлагатай хэмээн ЭМЯ-наас анхааруулав.

Монгол Улсын хувьд ч гэсэн энэ чиглэлээр тандалт, судалгааны ажлыг Мал эмнэлэг, ЗӨСҮТ хамтран судалж, xaлдвapгүйжүүлэлт хийж байгаа аж. Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр /2021.08.14/ тус байгууллагуудын удирдлагуудтай уулзаж нөхцөл байдлын мэдээллийг авч, цаашид хамтран ажиллах чиглэлүүдээ тохирлоо.













