Өмнөд Солонгосын эрчүүд Токио 2020 олимпод оролцож буй Ан Саныг онлайнаар дор омжлон дайрч давшилжээ. Энэ нь ердөө түүний богино үстэй холбоотой. Түүнийг “Хангалттай эмэгтэйлэг биш”, “Богино үст феминист” гэх мэтээр хэлж, Солонгосын Байт харвааны холбоог Ан Саны бүх медалийг хурааж ав хэмээн шаардсан гэнэ.

Ан Сан бол Олимпын рекордыг эвдэж байсан тамирчин юм. Түүний богино үснээс болсон энэ бүх явдал олон улсад шуугиан тарьсан.

“Солонгос эрчүүд Ан Саныг “Феминист харагдсан” гэж түүн рүү онлайнаар дайрч байна. Тэд түүнийг олон нийтээс уучлал хүсэх ёстой, медалиа хураалгах ёстой гэж байна” хэмээн Солонгосын зарим иргэд түүнийг өмөөрөн дэлхий дахинд мэдээлсэн.

Мөн маш олон хүн б икини өмсөхийн оронд өмд өмсвөл тухтай байхаар сонгосон тамирчдыг шүүмжилж, “Эмэгтэйчүүдийн биеийг харах эрхтэй” хэмээн шаардсан гэнэ.

Инстаграм дээрээ хийсэн зураг дээр нь нэг хүн түүнээс “Яагаад үсээ тайрч байгаа юм?” гэхэд нь Ан Сан хариуд нь “Зүгээр л тухтай болохоор” хэмээн хариулсан байна.














