Коронавирусийн халдварын улмаас дэлхийн олон оронд хилээ хаасан. Харин энэ үед Япон улсад гацсан гадаадын иргэдийг зарим зочид буудал үнэгүй суулгаж байгаа аж. Тодруулбал, Японы Ишикава мужийн төв Каназава хотод Kaname Inn Tatemachi зочид буудал гадаадын иргэдэд тусламж үзүүлэхийн тулд 80 сая иений зээл авчээ. Тэд анх Нидерландын иргэнийг гуравдугаар сарын сүүлээр үнэгүй суулгаж, түүнээс хойш гадаадын жуулчид болон оюутнуудыг хүлээн авах болжээ. Тавдугаар сарын хоёрдугаар долоо хоногт тус зочид буудалтай гадаадын 50 гаруй иргэн холбогджээ. Манай Монгол улсын иргэд ч бас тус зочид буудалд байгаа юм байна.













