Барилгын материал, ахуйн хэрэглээний бараа, хувцас гээд бүх юмны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, тэнгэрт хадлаа. Гэвч манай дарга нар нийгмийн сүлжээгээр өөрсдийгөө баатар мэт харагдуулж, попорч магтуулахаас өөр ажил хийхгүй байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш Эрээн-Замын-Үүдийн тээвэр гацаанд орц, тээврийн үнэ огцом өсссөн. Ерөнхий сайд, Шадар сайд гээд бүх л албаныхан очиж, үнэ буулгах талаар бэлэн ам гаргасан ч бодит байдал дээр шалдан гуя болчоод байна.

Хятад улс өдөр хилээр гарах тээврийн тоог заасан. Тодруулбал, Хятадын талаас өдөрт 100 тээврийн хэрэгсэл хүлээж авна гэснээс болж энэ бөөгнөрөл, хүндрэл үүссэн. Энэ асуудлыг шийдэж, тээврийн хэрэгслийнхээ тоог нэмсэн нэг ч дарга цэрэг алга. Өнөөдрийн байдлаар хил дээр 800 шахам машины уртаас урт дараалал үүсчихсэн байна. Юу ч шийдэгдээгүй, тээврийн үнэ ч буураагүй, тэнд уртаас урт дараалал хэвээрээ байна ДАРГА НАР АА.

Манай улс тээвэрлэлтийн тоогоо нэмж чадахгүй байгаагаас болон байдал өдрөөс өдөрт дордож байна. Цаасан дээр гаргаж ирээд байгаа тоо баримт, арга хэмжээ чинь бодит байдлаас хол зөрөөтэй байгааг Ерөнхий сайд болон Шадар сайд та анхааралдаа авах шаардлагатай байна.

ГАНЦХАН ЖИШЭЭГ нийгмийн сүлжээнээс татлаа…
Эх сурвалж: paparazzi.mn













