Цахим орчинд нас гэдэг бол зүгээр л тоо гэдгийг харуулсан 50 настай фитнесс моделийн зураг олон хүнд хүрч, түүнийг яг л 25 тай бүсгүй шиг харагдаж байна гэх зураг тархаад байгаа юм. Хүн бүрт боломж бий гэдгийг харуулсан тэрээр өөрийн санаа бодлыг хуваалцсан юм. Тэрээр:
‘Мэдээж миний 50 нас бусдад хөгшин л сонсогдох байх. Би хүний булчин хөгширдөггүй бас сэтгэл зүрх хөгширдөггүй гэдгийг батлана.

Би 10-тай юм шиг мөрөөдөж сэтгэж гэнэн байдаг, 25-тай юм шиг аашилж инээдэг, би 35-тай юм шиг зүтгэж, 45-тай юм шиг тэвчээр гаргадаг. Би чадчихсан. Та нар ч чадна. Чадчихая л даа гээд өнөөдөр эхлүүл… Хөлс хүч хөдөлмөр чинь нэг л өдөр чамайг шагнана. Тэр үед хэн юу хэлэхийг хараарай’ гэжээ.













