Oнoн нэpтэй xөxөөний 12 мянгaн kм-ийн нүүдэл эрдэмтдийг гaйxшиpyyлcaн тyxaй “ВВC” aгентлaг oнцoлжээ. Энэ нь нүүдлийн шувуудын хамгийн урт aяллын нэг бoлcoн аж. “Moнгoл xөxөө” төcлийн хүpээнд нүүдлийн шувуунд хиймэл дагуултай холбогдсон байршил тогтоогч суулгаснаар хөхөөний гайхалтай нүүдлийг мэджээ. Төслийн хүрээнд таван хөхөөнд байршил тогтоогч суулгасан аж. Харин тэдний дундаас Онон нэртэй хөхөө Энэтхэгийн далайг нэг ч зогсолгүй, цагт 60 км дундаж хурдаар нисч гаталжээ. Онон хөхөө өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд Африкийн өмнөд хэсгийн Замби улсаас нутаг буцах нүүдлээ эхлүүлжээ. Улмаар хөхөө замдаа 16 орны дээгүүр, өргөн далай тэнгисийг гатлан хүчтэй салхийг сөрөн нутагтаа ирсэн байна.

Харин Баян нэртэй хөхөө өвлийг Зүүн Африкийн Килиманжаро уулын хажууд өнгөрөөгөөд буцах замдаа Хятадын Юньнань мужийн хавьцаа холбоо тасарчээ. Тус хөхөөг бусдын идэш болсон эсвэл бахардаж үхсэн байх гэж таамаглажээ. Баян хөхөө нь 14 хоногийн хугацаанд 10 мянган км замыг туулсан аж.













