Хон Хэрээд овогтой Б.Энхбат гэдэг эрхэмийг олон хүн мэднэ. Хийсэн хэргээрээ олон жилийн хо рих я л авсан ч хугацаанаасаа өмнө өр шөөлөөр суллагдсан.
Сүүлд NO NAADAM жагсаалыг хийсэн хүмүүсийн ард гадны санхүүжилт байгаа баримтын талаар ярих үедээ тэр нэлээн хатуу үгс хэлж олныг гайхшруулсан. Тэгвэл тэр өөрийн хэлсэн үгнээсээ “буцав” бололтой арай өөрөөр тайлбарлав.

Хэрэв тэр шууд утгаар нь хэлсэн бол хүний эрүүл мэнд амь насанд аюул учруулах талаар ярьсан нь эрүүгийн хуулиар хүртэл шалгуулах хэмжээнд хүрэх байсан юм.

Тэрбээр өөрийн цахим хуудсандаа өгүүлрүүн:
“Хон хэрээд овогт Б.Энхбат би нэгэн хэвлэлийн хурал дээр “NO NAADAM” гэсэн “ШАР ДААВУУ” барьсан
жагсагчидтай холбоотой үг хэлэхдээ зарим нэг буюу “ЭР ЭМДЭГЛЭХ”, “ЗЭ РЭМДЭГЛЭХ” гэсэн үг хэргэлсэндээ уг жагсаалд оролцсон Монголчуудаасаа уучлал гуйе…

Энэ үгс Монгол хүмүүст зориулагдаагүй үгс болно…Харин уг “NO NAADAM”-ыг зохион байгуулаж “ШАР ДААВУУ” дэлгүүлсэн далд удирдагч нараас нь бол би хойд ертөнц рүү явж байсан ч УУЧЛАЛ гуйхгүй шүү”.













