Эрүүгийн цагдаагийн албаны Ху лгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран энэ оны 08 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хийдэд ху лгай орж, Майдар бурхан 3 ширхэг, Богд зонхов бурхан шавьтайгаа 2 ширхэг, Өндөр гэгээн Занабазар бурхан нэг ширхэг, нийт зургаан бурхан алд агдсан хэргийг илрүүлжээ.

Тодруулбал, урьд өмнө ху лгайлах, дээ рэмдэх гэ мт хэ рэгт я л шийтгэгдэж байсан Ж, Б нар нь П, Б, Т гэх эт гээдүүдийн хамт бү лэглэн үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар дээрх этгээдүүд Архангай, Өвөрхангай, Завхан аймаг, нийслэлийн Сонгинохайрхан, Багануур дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах сүм хийдүүдэд хууль бусаар нэвтрэн зургаан удаагийн үйлдлээр ху лгайлах гэ мт хэр эг үйлдсэн болохыг нь тогтоон, гэ мт хэ ргийн замаар олж авсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Дээрх этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эр үүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтайгаар Хархорин сум дахь Сум дундын прокурорын газарт хүргүүлсэн байна. Иймд сүм хийд, аж ахуйн нэгжүүд стандартын шаардлагад нийцсэн камержуулалт суурилуулахад анхаарч харуул хамгаалалт, хөршийн холбоогоо сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.














