Загвар өмсөгч С.Төгс нэгэн ярилцлагадаа гадаадын зарим загвар өмсөгчид турахын тулд хөвөн иддэг талаар ярьсан нь маш олон хүний хараанд өртөж хэсэг хугацаанд сенсацлаад авлаа.

Гэвч түүний яриаг гуйвуулж, С.Төгс өөрөө хөвөн иддэг мэтээр нийгэмд ойлгуулсанд тэрбээр шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн юм.

Загвар өмсөгч бүсгүй энэ талаар өөрийн цахим хуудаснаа ‘Би өөрөө хөвөн иддэг гэсэн худал мэдээлэл таржээ. Яаж эрүүлээр, ходоодоо хайрлаж турах вэ гэдэг асуудал чухал болохыг ярихдаа өөрийнхөө мэддэг нэг сонин дуулгасан юм. Гэтэл зарим хэвлэл түүнийг мушгиж, намайг хөвөн иддэг мэтээр буруу ойлголт төрүүлж байгаад xapамcaлтaй байна’ гэв.














