Монголд анх удаа 45 метрийн өндөрт ресторан нээжээ. Тус ресторан нь кранаар өргөгдсөн байх бөгөөд нэг удаадаа 18 хүн хооллох боломжтой юм. Энэхүү Ресторан нь Их тэнгэрийн амаас зүүн тийш хоёр км зайтай байрлах “Туул гарден”-д “UB in the Sky” нэртэй газар юм.

Ресторанаар нэг цаг үйлчлүүлэх нэг хүний төлбөр нь 200 мянган төгрөг гэнэ. Олон хүний анхаарлын төвд орсон энэхүү ресторанаар үйлчлүүлэх хүмүүс ч чамгүй их байгаа бололтой.

Баар, караокены газрууд НОК-ын шийдвэрийг эcэpгүүцэж, өнөөдрөөс үйл ажиллагаагаа явуулахаа мэдэгдлээ
Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Xариуцлагын гэрээ байгуулж, караоке, баарыг нээх саналыг Хотын даргад уламжилсан. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “дуу, бүжгийн нэмэлт тоног төхөөрөмж, талбайг ашиглахгүйгээр зөвхөн баар, лоунж, пабны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газруудтай хариуцлагын гэрээ байгуулж, үе шаттай нээж болно” хэмээн хариулсан юм. Гэвч уг шийдвэрийг эсэргүүцсэн зарим байгууллага өнөөдөр 14.00 цагаас үйл ажиллагаагаа хэвийн явуулна хэмээн мэдэгдлээ. Үүнд:
‘Amure karaoke / Амуре караоке’
‘S13 караоке / karaoke’
‘Venice Karaoke / Венец караоке’
‘VOX event karaoke / вокс караоке’
‘Q Karaoke, Lounge’
‘Z Entertainment Karaoke’
‘I Karaoke & Luxuriant Singing Place’ зэрэг үйлчилгээний газрууд нэгдээд байна. Тэдний зүгээс ижил төрлийн үйлчилгээ эрхлэгсдэдээ дээрх хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байгаа юм.














