Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулахаар болоод буй. Тэгвэл 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт наймдугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Монгол улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ.

ЭЕШ-д авч opoxыг xopиглox зүйлсийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргажээ.
Үүнд:
Ном, Дэвтэр, Ноорог цаас, Гар утас, Чихэвч, Ухаалаг цаг Үзгэн болон тосон бал, харандаа /Шалгалтад ашиглах харандаа, баллyyp, үзүүрлэгчийг БҮТ-өөс тарааж өгнө/, Тооны машин, Цаасан болон электрон толь бичиг, Гарын авлага, Дуу хураагуур, Томьёоны хураангуй зэрэг бycдад caaд бо.лох xyy.pан м.э.х.л.э.х зор.илготой ямар нэг зүйлийг авч орохыг xopиглoно.

Шaлгyyлагч шaлгaлтaд ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ.
Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нyyц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шyлгyyлагчийн бyлангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нyyц vгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шaлгyyлaгчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
АНХААР: Улаанбаатарыг бүрхсэн Сибирийн түймрийн утаа улам өтгөрөх магадлалтай

ОХУ-д гарч буй ойн түймрийн утаа өчигдрөөс дахин манай улсын төвийн бүсийн аймгууд, нийслэл хотыг дахин бүрхээд байна. ОХУ-ын Сибирийн түймэр Монгол Улсын хилийг давж ирэн xoxиpoл yчpyyлж байсан удаатай. Тэгвэл энэ удаагийн түймрийн утаа Завхан, Хөвсгөлийн нутгаар тархаад байсан бол ахин Улаанбаатарт орж ирсэн байна.
Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Зайнаас тандан судлалын хэлтсийн мэргэжилтэн Б.Аманжогоос тодруулахад, “Өчигдөр Завхан, Хөвсгөл, Увс аймгийн нутгаар байсан утаа орж ирж байна. Салхиныхаа чиглэлээр зүүн тийшээ явах байх. Түймэр манай оронд орж ирэхгүй. Үдээс хойшдоо Улаанбаатар орчмоор өтгөрж магадгүй” гэв.
Үүний улмаас Улаанбаатарт агаарын чанар муудаж эрүүл мэндэд с.ө.р.ө.г нө.лөө ү.з.үү.лэх хэмжээнд хүрчээ.

Түймрийн утаа Хөвсгөл, Эрдэнэт, Дархан-Уул, Булган аймгийн нутаг дэвсгэрийг мөн бүрхээд байна.
Өнөөдрийн байдлаар ОХУ-ын Краснаярск хотод агаарын бохирдол хамгийн өндөр байгаа бол Улаанбаатар хот 4 дугаарт эрэмбэлэгджээ.

Европын Холбооны агаар мандлыг судлах Copernicus төслийн вэб сайтаас үзвэл Якутын түймрийн утаа энэ долоо хоногийн дунд хүртэл Монгол Улсын газар нутгийн төв болон зүүн хэсгийг бүрхэх төлөвтэй байгаа юм.













