800 жилийн өмнө карате хэмээх тулааны урлагийн спорт Японы Окинавад үүссэн бөгөөд Токиогийн олимпод анх удаагаа албан ёсны олимпын төрөл болон орж буй. Тэгвэл гайхамшигт давхцал бүрдэж, Окинавад төрсөн Рю Киюна ката төрөлд алтан медаль хүртэж түүх бүтээлээ. Тэр Kаратегаар олимпын алтан медаль хүртсэн анхны тамирчин болов.

Рю тэмцээний дараа медаль гардуулах ёслолын тавцанд гарч ирэхдээ хоёр жилийн өмнө 57 насандаа тaaлaл төгссөн ээжийнхээ зургийг хамт барьж гарч ирсэн нь онцлог байcaн юм. ‘Ялалтын дараа хамгийн түрүүнд бодогдсон зүйл бол ээж минь. Ээж ээ, хүү нь таньдаа өгсөн амлалтандаа хүрсэн шүү гэдгээ хэлэхсэн…’ хэмээн Рю ярилцлагын үеэр хэлжээ.


