Монгол Улсын Ерөнхийлөгчийн сэнтийгээс буусан Х.Баттулга Токио 2020 зуны XXXII наадмыг үзэж, жүдочид болон бусад тамирчдаа дэмжээд ирсэн. Түүний энэхүү үйлдэлтэй хамт нэгэн бор шувуу ниссэн нь мань хүний дараагийн албан тушаалын тухай.

Монголын үндэсний олимпын хороо одоогоор “том” даргагүй байгаа. Тэрхүү хоосон суудлыг Х.Баттулга эзэгнэх гэнэ. Уг нь Х.Баттулгын гарын хүн болох Н.Түвшинбаярыг мань хүн өөрөө нэлээд зүтгүүлж байж, томилуулсан ч хэрэг бишдсэн.

Монголчуудын бахархал болсон Н.Түвшинбаяр з.о.д.о.о.ны х.э.р.э.г.т холбогдож, х.айр, хүнд.лэл дaaлгүй хэзээ мөдгүй шvvхээр бypyyтгагдах нь гарцаагүй болчихсон.
. 
Мэдээж МҮОХ-ны ерөнхийлөгчийн суудал эзэнгүй байгаа энэ үед Х.Баттулга ‘эзэн’ суухад асуудал гарахгүй. Түүгээр ч зогсохгүй Н.Түвшинбаяртай өрсөлдөж байсан хүмүүс ч Х.Баттулгатай өрсөлдөхөд жулдана. Тиймээс Х.Баттулга МҮОХ-г тэргүүлэхэд ганц ч өрсөлдөгчгүйгээр гарч ирэх аж. Спортынхон хийгээд монголчууд нийтээр Х.Баттулгын спортод оруулсан хувь нэмрийг бахархан дэмждэг. Түүний буянаар жүдочид өдгөө тив, дэлхий, олимпын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлж, медалийн тавцанд зогсох эрхтэй, хүчтэй, тэнхээтэй болсон ч гэдэг.

Тиймээс ч экс Ерөнхийлөгчийн дараагийн улстөрийн карьер дууссан ч спорт, түүгээр дамжуулж олон улсад нэр хүндээ хадгалах боломж нь нээлттэй гэж ярилцах болжээ. Гэхдээ нөгөө талд экс улстөрчдийн замналаар хуулийн байгууллагын үүд сахиж, дээлээ нөмөрч, аавынд заларчихгүй бол МҮОХ Х.Баттулгыг үүдээ дэлгэн угтан авна гэж ярилцах хүн ч бишгүй байгаа бололтой.














