Зургаан настай Х.Ивээл охин Гиннессийн дээд амжилтын шалгаруулалтад орохоор болсон талаар түүний аав, Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар мэдээлсэн юм. Энэ намар гуравдугаар ангид орох Х.Ивээл бэлтгэл дээрээ Цикл өрөлтийг найман секундэд гүйцэтгэдэг. Тэрбээр аавынхаа хамт Оросын Россия-1 сувгийн “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт 2019 онд оролцож үзэгчид, шүүгчдийг гайхшруулж байсан юм.













