Монголын үндэсний бөхийн холбооны зүгээс наймдугаар сард задгай талбайд зохион байгуулагдах тэмцээнүүдийн хуваарийг гаргалаа.
1. Хүй Долоон худагт улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан – Наймдугаар сарын 16-наас 17-ны өдрүүдэд
2. Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан – Наймдугаар сарын 21-нээс 22-ны өдрүүдэд
3. Сонгинохайрхан дүүрэгт шилдэг сумын заан цолтой 64 бөхийн барилдаан – Наймдугаар сарын 28-ны өдөр
Засгийн газрын өгсөн чиглэл, УОК-ын шийдвэрээр гадаа талбайн спортын арга хэмжээ, тэмцээн уралдааныг үзэгчгүй, халдвар хамгааллын дэглэм дор, холбогдох хүмүүсийн зөвшөөрлөөр зохион байгуулахаар болсон билээ.
Өнөөдөр Ховд аймагт аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болж байна. Харин наймдугаар сарын 9-ний өдөр тус аймагт улс, аймаг, цэргийн цолтой болон сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаан болно. Эдгээр барилдаануудад МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн энэ оны хурлаар батлагдсан “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д орсон өөрчлөлтүүдийн баримтлах аж.














