Хар нялхаасаа хайрлаж анхаарах хүнгүй энэ хүү их хотод хөл тавьсан нь 2010 он. Харин нийгмийн сүлжээгээр олонд танигдаж эхэлсэн нь 2016 он.
Тэрээр саяхан нутагтаа очоод нутгийн нэр гутаасан гээд зодуулvан талаараа лайв хийсэн билээ. Түүний лайвийг үзсэн олны танил эрхмүүдийн нэг залуу тэрбумтан О.Мөнхжин цахим хуудаснаа сэтгэгдлээ илэрхийлж Осоржамаад гадаад гарахад нь туслах аа хэлсэн байдаг. Тэрбээр : Ивийдээ Ахын дүү ингэж гадуурхагдаж бие мах бодь, сэтгэл зүйгээрээ зовж байхаар АНУ, Канадруу цагаачлал хүсвэл шууд гарна даа. Тэд чамайг хүн шиг үзнэ. Эрхийг чинь бусдын адил үзнэ . Англи хэлээ сайжруулж байхад гэмгүй.Очоод чи бол өөрийгөө авч явж чадна.Туслалцаа хэрэгтэй бол хэлээрэй. гэсэн байдаг.

Тэгвэл Осороо гадаад явахаар болжээ.
Төрсөн эцэг, эх, цусан төрлийн хамаатан садан ах дүүсээ ч мэдэхгүй энэ залууг 2016 оны сонгуулиар лайв хийх ажил даатган, багахан хөлс иөнгө өгөөд, хэл амаа хаалттай байхыг сануулжээ. Сая гаруйхан төгрөгний төлөө өөрийгөө бусдад буруугаар ойлгуулсандаа тэр өдөр бүр харамсаж явдаг.Гэвч нийгэм нэгэнт ингээд хүлээгээд авчихсан учир эх орондоо амьдрах итгэл түүнд үгүй болсноо бидэнд ярилаа. Өдрийн цагаар гэртээ ганцаараа суухдаа хүртэл байнга айдacтай байдаг тухай, зүгээр л гэнэн цайлганаар бусдад итгэдэг талаар нь энэхүү ярилцлагаас уншаарай.
-Чамд ойрын үед ямар төлөвлөгөө, зорилго байна?
-Гадаад руу явж амьдрахыг л хүсч байна. Энэ их чухал байгаа. Гадагшаа явахад ямар бичиг баримт хэрэг болдог, юу хэрэгтэй вэ гэдгийг би өөрөө мэдэхгүй. Тиймээс хүмүүсээс зөвлөгөө авч, мэдээлэл цуглуулж байна. Монголд амьдрахад О.Осоржамаа гэдэг хүний хувьд их хэцүү. Тиймээс гадны оронд очиж, ажил хийгээд сайхан амьдаръя л боддог.
-Чамд ойр дотны хүмүүс, төрлийн ах дүү байдаг уу?
-Байхгүй ээ. Хувь хүнийхээ хувьд ч би хүмүүст найдахыг хүсдэггүй. Багаасаа хөдөө, гадаа өсчихсөн учраас зожиг зантай. Хүмүүст дотны сайхан найзууд байдаг. Харин надад бол үгүй. Би ийм байхыг ч хүсдэггүй. Ганцаараа, өөрөө өөрийгөө болгоод л явдаг.
-Ямар ч найз нөхөдгүйгээр чи өөрийнхөө ертөнц дотор амьдраад л явах нь заримдаа хэцүү санагддаггүй юм уу?
-Яг тийм сэтгэгдэл бол төрдөггүй. Би энэ нийгэмд хүн болж төрснийх, өөрийнхөөрөө байх ёстой. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгээд, түүндээ хүрчихвэл илүү олон боломжууд нээгдэнэ. Тэр үед найз нөхөдтэй болно гэж боддог. Миний хамгийн ихээр биелүүлэхийг хүсч байгаа мөрөөдөл бол гадаад оронд амьдрах. Учир нь, Монголд байх хэцүү. Өөрийнхөөрөө байгаа, миний ийм нөхцөл байдлыг хүлээж авдаггүй. Тогтмол ажил олдох боломж надад олдохгүй байна.

-Ажилд орох гэж уйгаггүй явж үзсэн үү. О.Осоржамаа гэдэг хүнийг хэрхэн хүлээж авч байна?
-Нэг хэсэг эрчимтэй ажил хайж үзсэн. Энэ тэнд хүрээд ир гэж дууддаг. Яваад очихоор ажлынхан нь хүмүүс инээж шоглодог. Нэгэндээ “Нөгөө О.Осоржамаа чинь энд ирчихэж” гээд л. Манай эмэгтэйчүүд их аальгүй, шооч зантай. Нүдээр үзээгүй хирнээ чихээр сонссон зүйлдээ итгэдэг зантай. Сонссон зүйлээ хүн болгонд яриад л явдаг.
-Уучлаарай, энэ асуулт эвгүй байвал та хариулахгүй байж болно. Яг бэл.гийн чиг хандлагын хувьд өөрөө…?
-Шууд утгаараа та намайг хүмүүсийн ярьдаг шиг үү гэж асууж байна, тийм үү. Миний хувьд бол хэвийн. Эмэгтэй хүний хувцас өмсөж хийсэн үйлдэлтэй минь хамааруулж, миний хандлагыг хүмүүс өөр гэж тааварладаг. Үнэндээ тэр нь олон нийтийн анхаарлыг татах зорилготой “ажил байсан”. Үүнийг л хүмүүс буруугаар ойлгосон. Би одоо үүнийг хүмүүст хэрхэн зөвөөр ойлгуулахаа мэдэхгүй байна. Нэг тийм хувцас өмсөөд явчихсан учраас тэр чигээр нь хүлээгээд авчихдаг юм байна.

-Дээр яриандаа дурдсан “Ажил байсан” гэдгийг тодотгож ярьж болох уу?
-Эмэгтэй хүний хувцас өмссөн нь ажил байсан. Тухайн үед гурван удаагийн давтамжтайгаар эмэгтэй хүний хувцас өмсөж, элдэв ааш аяг үзүүлэхийг надад нэр бүхий хүмүүс санал тавьсан юм. Надад тэд “пээжийн хандалт өсгөх гэсэн юм” гэж тайлбарласан. Лайвынхаа үед хэлэх үгүүдийг өөрсдөө бичиж өгдөг байсан.
-Нэг удаагийн бичлэгээсээ хэдэн төгрөг авсан бэ?
-Нэг удаагийн бичлэгийн хөлсөнд 350 мянган төгрөг авсан. Гурван удаагийн бичлэгэнд орсон. -Энэ нь гэхдээ тухайн үеийн чиний сахилгагүйтэх сэдэлтэй нийцсэн үү? -Ер нь бол тийм. Гэхдээ дараа нь маш их харамссан.
-Чамд энэ ажил ашигтай байж чадсан уу? -Улаанбаатар хотод мөнгөгүй л бол нэг хоноход ч хэцүү. Тэр тусмаа над шиг ямар ч туслах хүнгүй, ганцаараа бүхнийг болгож яваа хүнд ажлын санал ороод ирэхээр татгалзаж чаддаггүй юм билээ. Надад тэр мөнгө нээх юм болоогүй. Будаа, гурил, саван, вок, түлээ нүүрс, хашааны түрээс гээд л гарын салаагаар урсаад өнгөрсөн. Гэхдээ би нэг зүйлийг ойлгосон. Амархан олсон нь хүнд ая тусгүй гэдгийг мэдсэн. Өөрөө нойр хоолоо хасч хөдөлмөрлөж олсон мөнгө илүү үр өгөөжтэй зарцуулагддаг. Миний шорлог зарж олсон мөнгө надад хамгийн үнэтэй. Тэр мөнгөний ачаар би өдий зэрэгтэй, энэ хүртэл явж ирлээ.
-Тухайн үед чиний өмсөж байсан хувцас, хэлсэн үг сэлтийг цаанаас нь бэлдэж өгч байсан уу? -Бичлэг тодорхой давтамжтайгаар цацагдсан. Эхний удаа ингэж ярь. Дараа нь ингээд үзүүлчих гэхчлэн заавар өгч, хэрэглэлүүдийг бэлтгэж өгсөн. Тэр хүмүүс миний лайвыг үзээд, надтай холбогдсон. Одоо ямар ч холбоогүй.
-Тэр хүмүүс чамд дахин хандсан уу?
-Үгүй. Тэгээд л холбоо тасарсан. Одоо тэр хүмүүсийг мэдэхгүй. -Чи дараа нь олон нийтэд зөвөөр ойлгуулъя гэж бодоогүй юм уу? -Өдөр бүр хүмүүст өөрийгөө зөвөөр ойлгуулах юм сан гэж боддог. Гэхдээ зөвөөр ойлгуулахад их хэцүү нөхцөл байдал үүсчихсэн л дээ.
–Чиний чиг хандлага хэвийн. Бас тэр бичлэгүүдийг чи өөрийн хүслээс давж, хүмүүсийн захиалгаар хийсэн юм байна. Үнэндээ чи хүсэл мөрөөдөлтэй, хөдөлмөрч, залуу хүн юм байна. Одоо энгийн амьдралаар амьдарчихаж болдоггүй юм уу?
-Хүмүүс тэгж хэлдэг. Ярихад, хэлэхэд амархан л даа. Гэхдээ тэр хүмүүс О.Осоржамаагийн амьдралаар нэг хоног ч амьдарч үзээгүй. Надтай хамт нэг цаг ч байж үзээгүй. Би одоо 24 настай. Энэ хүртэл О.Осоржамаа гэдэг хүн ямар зовлонтой амьдралыг туулж өдий хүрснийг хэн ч мэдэхгүй. Тэгэхээр өөр өөрсдийнхөө амьдралын оронд намайг тавьж үзээсэй. Ярихад амархан байдаг шиг асуудалд хандаж, битгий сэтгээсэй гэж би хүсдэг. Яг үнэндээ би одоо Монголд гэр бүл зохиогоод, энгийн сайхнаар амьдрах боломжгүй. Монгол охид хэн нь ч намайг сайхнаар хүлээж авахгүй. Үүнийг би маш сайн мэднэ. Амьдрал зохиолоо гэхэд, би өөрөө эхлээд амьдралаа сайн цэгцлэх ёстой.Айлын охиныг сайхан авч явах ёстой гэж боддог.
-Шууд байдлаар эрхэнд тань xaлдaaд байдаг учраас чи зориггүй, ингэвэл яах бол гэдэг болжээ?
-Тийм ээ. Тийм тохиолдлууд маш их гардаг. Утас булааж авна, хэрүүл өднө. Шорлог зарж байхад төмрөөр хатгax, хэрэглэлүүдийг маань бутраах, эвдлэх зэрэг тохиолдлууд зөндөө л гардаг. Гэхдээ нөгөө талаас сэтгэлээрээ туслах хүмүүс цөөхөн ч гэсэн гарч ирдэг юм.
-Чи багаасаа хэцүү амьдралыг туулсан. Гэсэн ч ганцаараа өдийг хүртэл амьдарч, асуудлууд даван гарсаар ирсэн. Харамсалтай нь, нийгмийн чамайг хүлээн авч байгаа байдлаас үүдээд Монголд амьдрах зүрхийг нь авчих.жээ гэж ойлгогдоод байна?
-Ер нь бол тийм. Тэрнээс өмнө би лайв хийдэг байсан. Би хамаатныхаа айлд бага насаа өнгөрүүлж, ганцаардсан үедээ өөрөө өөртэйгөө ярьж, тэмцэж ирсэн. Лайв хийж эхэлсэн нь өөрийгөө хурцлах нэг хэлбэр л байсан. Дараа нь хүмүүс санал тавьж лайвууд хийсэн. Одоо бол Монголдоо ажил хийгээд эвтэйхэн амьдарчихна гэсэн итгэл алга.

-Аль улс руу явах хүсэлтэй байна?
-Намайг өсөгсөн ээжийн хүү нь БНСУ-д байдаг юм. Тэр ахыгаа түшнэ гэж бодож байгаа. Хүмүүс янз бүрийн олон орны нэр хэлээд хөөцөлдөж үзэхийг санал болгодог. Гэхдээ би огт мэдэхгүй, түших тулах хүнгүй газар очоод яаж эвээ олж амьдрахаа төсөөлч чаддаггүй. Хүмүүс зориудаар олны анхааралд өртөөд, дараа нь цагаачлал хүсдэг гэсэн. Миний хувьд анхнаасаа ийм зорилго бол агуулаагүй. Надаас яагаад ч тийм юм гарахгүй.
-Хүний эрхийг хамгаалах чиглэлийн байгууллагууд чам руу хандаж байсан уу. Чи өөрөө хандаж байсан тохиолдлууд бий юу?
-Байхгүй.
-Нэг хэсэг чи н.Уянгатай гэгч эмэгтэйтэй хамтарч хандив цуглуулдаг байсан. Сүүлдээ чимээгүй болцгоосон. Юу болсон юм?
-Тэр н.Уянга гэдэг эмэгтэйд өөрийнхөө хэмжээнд зөндөө тус хүргэсэн. Над руу анх өөрөө холбогдсон. Би ажлаа тодорхой хугацаанд орхиж, гэрт нь очин, өөрийнхөө дүрийг ашиглаж, олны анхаарлыг түүн рүү хандуулж өгсөн. Харамсалтай нь миний тусыг усаар хариулсан. Намайг цагдаад худлaa дуудлага өгөх зэргээр нэлээд хүндрэл учруулсан. Уянга гэдэг эмэгтэй гэр бүлийн хувьд тогтвор.гүй байсан. Одоо ямар ч харилцаа байдаггүй. Өөрөө мессеж бичдэг ч би хариу өгдөггүй.
-Анх чамд ямар санал тавьсан юм?
-Надад туслаад, олон нийтэд таниулаад өгөөч. Хүүхдийн эрүүл мэндийн байдал муу байгаа гэж холбогдсон. Эхлээд зургийг нь харахад зүгээр л эмэгтэй шиг санагдсан. Танилцаад гэрт нь очиход нөхцөл байдал өөрийг ойлгосон юм. Амьдрал нь өөрөө асуудал.тай эмэгтэй байсан учраас би зайгаа барьсан.

-Чамд “Сити” дээд сургууль дөрвөн жил үнэгүй суралцах эрх өгсөн ч дараа нь түдгэлзүүлсэн. Энэ нь ямар учиртай юм?
-“Сити” дээд сургуульд суралцах эрх аваад маш их баярласан. Харамсалтай нь, яг хичээл эхлэхийн өмнө “Чи дээд сургуульд элсэхтэй холбоотой улсаас тавьдаг ерөнхий шаардлагуудыг хангахгүй байгаа тул суралцуулах боломжгүй” гэж мэдэгдсэн юм. Гэрээ цуцалсан нь надад маш харамсалтай санагдсан. Гэхдээ би нарийн учрыг нь ойлгоогүй. Дараа нь дахин лавлахад, “Удирдлагатайгаа ярилцаж үзсэн. Боломжгүй юм билээ” гэсэн. Би Өвөрхангай аймагт тогооч мэргэшлээр МСҮТ-д суралцсан.
-Чамайг клип болон кинонд тоглуулсан байдаг. Хөлс мөнгө гэж юм өгсөн үү?
-Намайг хүн гуйхаар “Үгүй” хэлж чаддаггүй зантай. Клипэнд тоглуулчихдаа “Баярлалаа” ч гэж хэлээгүй. Шууд утсаа таслаад л алга болсон. “Кинонд тоглосонд баярлалаа” гээд 20 мянган төгрөг өгсөн.
-Ганцаараа амьдрах ямар вэ? Чиний нэг өдөр яаж өнгөрдөг вэ?
-Би Улаанбаатар хотод орж ирснээсээ хойш ганцаараа амьдарч байна. Ер нь муу муухай зүйл нэг их боддоггүй. “Утасны цаанаас хүмүүс элдэв юм хэлжил байдаг юм. Намайг ирээд цoxиод авсан биш, яадгийн” гэж боддог. Тэгээд л гэрээ цэвэрлээд, тоосоо арчаад, шалаа угаагаад л мартчихна. Би гурван ээлжийн хувцастай. Хувцсаа л их угаадаг. Багаасаа зовж, инээх үедээ инээж хөдөөгүүр амьдарсан. Хүн дэргэдээ байгаа хүнээсээ л үлгэр дуурайл авдаг. Манай хөдөөнийхөн чинь сайхан сэтгэлтэй, тусархуу хүмүүс. Завгүй, ажилд дарагдаж өссөн учраас сэтгэлээр унах, гуних тийм завдал байдаггүй байсан ч гэж болно.
-Одоогийн олж байгаа мөнгө тань ахуй амьдралд тань хүрэлцдэг үү?
-Ахуй амьдралд яг хүрэлцээтэй гэж хэлж чадахгүй. Хоол унд, тогны мөнгө, нэгж гэхчлэн зардал нэлээд гардаг. Ганцаараа болохоор бүхий л зардлаа өөрөө л олно. Өдөрт олдог мөнгөний хэмжээ янз бүр. Өдрийнхөө орлогоос хоол ундныхаа мөнгийг гаргаж аваад, “Голомт” банкны хадгаламж руугаа хийчихдэг юм. Би жил гаруйн өмнөөс хадгаламж нээлгэсэн. Зарим хүмүүс “Чи ажил хийж байж, мөнгөө яачихдаг юм” гэж асуудаг. Мөн гэртээ зурагт, хөргөгч гээд нэлээд юм авсан. Хүн л юм чинь зурагт үзэх хэрэгтэй биз дээ.
–Төрсөн аав ээжийнхээ талаар мэддэг үү?
-Надад ямар ч хамаатан байхгүй. Төрсөн аав, ээжийнхээ талаар юу ч мэдэхгүй. Одоо амьд эсэхийг нь ч мэддэггүй. Намайг долдугаар ангид байхад нэг айл өргөж авсан. Үүнээс өмнө хөдөөний айлуудад амьдарч байсан. Ер нь л миний амьдралд надтай ойр дотно хүн гэж бараг байгаагүй. Өргөж авсан ээжтэйгээ одоо харилцаа байхгүй болсон. Би өргөмөл ээжээрээ овоглодог учраас хүүхдүүд нь “Миний ээжийн нэр төрийг гутаалаа” гэж загнадаг. Ганцаараа амьдардаг энэ байдалдаа ер нь дасчихсан. Өнгөрсөн жил шорлог зарж байхад багадаа амьдарч байсан айлын хүмүүс ирж уулзсан нь сайхан санагдсан.
-Чи Монголдоо тогооч мэргэжлээрээ ч юм уу ажил хийгээд эндээ амьдрах талаар нухацтай бодож үзсэн үү?
-Бодож үзсэн. Миний хувьд Монголд ирээдүйгээ төсөөлж чадахгүй байна. Хүн чинь бүр хаширчихдаг юм билээ. Гадуур явахдаа хүртэл “Энэ яаах вий” гэсэн байнгын айдастай. Хашааны хаалга дуугарахаар нь “За, хэн орж ирэх бол” гэхчлэн боддог. Гэртээ байхдаа хүртэл хэцүү амьдардаг гэхээр…
-Гэрт тань хүн орж ирсэн тохиолдол байгаа юм уу?
-Манай гэрт хэсэг залуус орж ирж байсан. Нэг удаа ойролцоох дэлгүүр рүү яваад 21:00 цагийн үед хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй машинтай хүмүүстэй таарсан юм. Тэд намайг дэлгүүрт харангуутаа “Чи нөгөө фээсбүүкээр гардаад байдаг од О.Осоржамаа байна”гээд.Гараад гэр рүүгээ явж байтал машинтай араас ирсэн. Тэгснээ хашааны хаалга дараа нь гэрийн хаалга эвдэж орж ирээд утас авсан. Нэг нь “Кодоо хэл. Утсыг нь зарчиxъя”гэсэн.
-Энэ явдлаа цагдаад мэдэгдсэн үү?
-Би цагдаад хандсан. Цагдаа нар тоогоогүй. Ер нь цагдаа нар намайг дооглож, “Xoxь чинь” гэж инээцгээдэг. Энэ мэт үйлдлүүд нэлээд гарсан. Би нэг л ах руу ханддаг. Тэр хүн рүүгээ яриад цагдаагaaр хэсэг явж үзсэн. 2-3 сар яваад л юм билээ. Манай гэрт ямар камер байх биш дээ.
-Чиний лайвыг олон нийт янз бүрээр хүлээж авдаг. Яг чиний хувьд ямар зорилгоор лайв хийдэг юм бэ?
-Миний лайванд ямар нэгэн зорилго байдаггүй. Өөрийнхөө ярихыг хүссэн зүйлээ л ярьдаг. Хүмүүсийг эерэг зүйл рүү тэмүүлээсэй гэж би хүсдэг. Энэ бүхнээ л гаргаж ярьдаг байгаа. Түүнээс биш О.Осоржамаа гэдэг хүн ганцаардаад, бүүр хэцүү болоод ирэхээрээ лайв хийдэг юм биш. Ганцаардал гэдэг чинь юу ч хийхгүй, гиюүрээд сууж байгаа хүнийг л хэлнэ. Би болно, бүтнэ гэсэн хүсэл эрмэлзэлтэй амьдардаг. Оройн цагаар шорлог зарна, өдөр нь гэрээ цэвэрлэж, хашаагаа янзлах жишээтэй. Гадагшаа гараад, сайхан агаар амьсгална. Ямар нэгэн байдлаар хийх зүйлтэй л байхад би ганцаарддаггүй. Би өөрөө өөртэйгөө ярьж, зарим асуудлаа дотроо их боддог. Хүнд итгэж найдсанаас өөртөө итгэх нь хамгийн чухал. Би өнөөдрийг хүртэл өөрийнхөөрөө амьдарч ирсэн. Энэ нь л хангалттай.
-Лайвыг тань үзээд, хувь чаатаар олон хүмүүс ханддаг уу?
-Чаатаар ихэвчлэн сөрөг сэтгэгдлүүд ирдэг. Хариу бичдэггүй. Сөрөг сэтгэгдлүүдийг нь түүгээд л блок хийчихдэг.
-Монголд чамайг ойлгодог, энгийн байдлаар хүлээн авдаг нийгэм бий болно гэсэн итгэл чамд төрдөг үү?
-Гадуур явахад, автобус унаанд суухад ч хүртэл надад тийм итгэл төрдөггүй дээ. Их удна байх даа.
– Чамд сэтгэлээ нээгээд зориод очих нэг ч дотны хүн байхгүй гэж үү?
-Алдаж, буруудаж яваа хүнд зөв замыг нь заагаад өгдөг хүмүүс байдаг гэсэн. Надад тийм хүн нэг ч гарч ирээгүй. Би өөрийгөө буруу замын хүмүүс рүү итгэж оччихоод байна гэж боддог. Миний бурууг надад хэлээд, чиглүүлээд өгдөг хүн байсан бол би хичээх байсан. Тэр хүнд итгээд урагшаа зүтгэнэ. Уг нь би ирээдүйд нэг эвтэйхэн цайны газартай болоод, сайхан амьдрах юмсан гэж боддог.
-Чамд дотны сайн найз байгаа юу?
-Надад дотны найз байхгүй. Би хүнтэй харилцаа үүсгэж чаддаггүй. Утасны цаанаас хүмүүс “сайхан найзалъя” гэснээ нүүр царай харчихаад, инээж шоолох нь ч бий. Би хүмүүсийг одоо “Энэ хүн намайг яах гээд байгаа юм бол” гэсэн байдлаар хардаг болчихсон.

-Урин цаг ирэхээр шорлогоо хийнэ биз дээ?
-Шорлогоо тавдугаар сар гаргаад л эхэлнэ. Яг өөрөө гардаж хийдэг. Дажгүй сайн ашигтай бизнес. Энэ ажилдаа ерөнхийдөө гаршсан.
-Шорлогийг нoxoйн махаар хийдэг гэх ярианы тухайд?
-Хүмүүс тэгж ярьдаг л юм. Зарим хүмүүс мах элгэнд сайн. Жаамаагийн нoxoйны шорлогийг идье” гэж хөхрөлдөөд авдаг юм. Би хүмүүст “О.Осоржамаагийнхаа шорлогонд xoрдвол өргөдлөө аваад ирээрэй” гэж хэлдэг. Над дээр лав өргөдөл ирээгүй. Дэнжийн 1000-ын захаас нэг лангуунаас махаа байнга авдаг.
-Тэмдэглэлт баяруудыг хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Ганцаараа байдал болохоор энгийн байдлаар л өнгөрүүлдэг. -Охинтой үерхэж үзсэн гэж нэг удаа ярьсан, тийм ээ? -Би хоёр удаа үерхэж үзсэн ч тодорхой шалтгааны улмаас болж бүтээгүй. МСҮТ-д сурч байхдаа нэг охинтой үерхэж байсан. Тэгсэн чинь тэр охин сургуулиар нэг яриа тараасан.
-Ямар …? -О.Осоржамаа намайг жирэм.сэн болгочихлоо гээд. Тэгээд ойлголцоогүй болохоор салчихсан.
-О.Осоржамаа нүүрээ буддаг нь ямар учиртай юм?
-Тавдугаар ангид байхдаа урлагийн үзлэгээр анх будаж үзсэн. Манай анги дөрөвхөн хөвгүүнтэй. Охидууд нь будаг шунх ихтэй анги байв. Үүнээс үүдэж, нүүрээ будах нь сайхан санагдаж эхэлсэн. Намайг нүүрээ будаад ирэхээр сургуулийн багш нар, захирал нь янз бүрээр хүлээж авсан. Хүүхдийн нэг саваагүй зангаас үүдсэн байх. Гэхдээ нүүрээ будах нь чиг хандлагатай ямар ч холбоогүй.
-Хүмүүст хандаад юу хэлмээр байна?
-Ер нь зарим хүмүүс их сонин байдлаар өөрийгөө илэрхийлэх юм. Жишээ нь, миний лайвыг заавал уурлан, барин үзэх хэрэг байна уу. Өөр маш олон лайв байна. Энэ мэтээр хүмүүст тодорхой сонголтууд байдаг гэж хардаг. Би хэдий ч бэрхшээлтэй амьдралыг туулсан ч худлаа ярих, xулгай хийх сэдэл төрж байгаагүй. Төрдөггүй хэвээр цааш амьдарна. -Осоржамаа гэж яг хэн юм бэ? -Би хорон муу санаагүй, хүнд итгэмтгий, цайлган л хүн.













