АН пүрэв гараг бүрд хэвлэлийн хурал зохион байгуулдаг. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр дараах мэдээллийг өглөө.

-Бид өнөөдөр хэвлэлийн хурлаа Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд хийж байна. Учир нь манай улсад эдийн засгийн эрх чөлөө, хүний чөлөөтэй зорчих болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хумьж байна. гурван баримт хэлье.
Нэгдүгээрт, УИХ-ын дарга Төв банкны дэд ерөнхийлөгчийг дуудаад үүрэг өгөв. Том мөнгөн дэвсгэрт яаралтай гаргах үүрэг өгсөн. Энэ нь иргэдийн эдийн засгийн эрх чө.лөөг ү.гүй хийж байгаа хэрэг юм. Том мөнгөн дэвсгэрт гаргаснаар хүмүүсийн амьдрал, улс орны эдийн засаг дээрдэхгүй. Эдийн засаг туйлдаж, төгрөгийн ханш унасныг УИХ-ын дарга үндсэндээ хүлээн зөвшөөрчихлөө. Үүний оронд хорин мянгатын дэвсгэртийг гүйлгээнээс гаргах тухай ярьж байвал эдийн засаг зөв чиглэл рүү явж байна гэсэн үг. Америкчууд яагаад өнөөдрийг хүртэл 500 ам.долларын дэвсгэрт гаргаагүй вэ? Англичууд одоо ч зоосон мөнгөө хэрэглэдэг. УИХ дарга ийм чиглэл өгсөнд харамсаж байна. Нэг ширхэг талхыг шуудай мөнгөөр авдаг болох нь. Алсын хараагүй байна. Улс орны эдийн засгаар ингэж тоглож болохгүй. Боомтод гүйж очих биш гаднын хөрөнгө оруулалтаа өсгөх хэрэгтэй байна.
Хоёрдугаарт, No naadam гэдэг санаачилга гаргасан иргэдийн тагнуул болон хуулийн байгууллага шалгасан, шалгаагүй гэдэг мэдээлэл тарах боллоо. Яг ийм асуудлаар хуулийн байгууллагууд өөрсдөө мэдээлэл хийдэг болох ёстой. Цагдаа, прокурор зэрэг хуулийн байгууллагууд өөрсдийн албан ёсны хэвлэлийн албаараа дамжуулаад иргэдийн дунд үүссэн зөрчилтэй асуудалд албан ёсны тайлбар өгдөг байх хэрэгтэй. Мөн иргэдийн гаргаж тавьсан мэдээллийг шалгаж мухарлаад, бодит мэдээллээр хангадаг байх ёстой гэсэн шаардлага хүргүүлнэ. Мөн УИХ нээлттэй сонсгол хийх эрхтэй. Монголын наадмыг болиулдаг гаднын тусгай алба гэж юу байх вэ дээ.
Гуравдугаарт, БШУ-ны сайд өчигдөр мэдээлэл хийх үеэрээ 185 мянган сурагч хичээлийн хоцрогдолтой байна гэж хэлсэн. Энэ хоцрогдлыг нөхөх ямар нэгэн бодитой ажил танилцуулсангүй. Энэ асуудалд салбарын яам бодитой, зоригтой алхам хийх хэрэгтэй. 185 мянган иргэний ирээдүйтэй холбоотой асуудал тул хоцрогдлыг нөхөх ёстой. Теле хичээл хэмээх хэлбэр төдий юм сурснаас хүүхдүүд хохирч болохгүй. Нэг хэсэг нь өндөр төлбөртэй сургуульд сурч байна.
Вирус долоо хоног амардаг юм уу? Хүүхдүүдийг долоо хоног танхимаар, долоо хоног цахимаар хичээллэх юм байна.” гэв.
Саид Моллаей: Би одоо Монгол хүн, Намайг Молом гэж дуудах таалагдаж байгаа, ГОЁ НЭР

Олимпийн наадамд оролцсон Монголын жүдо, бокс, буудлага, байт, хүндийг өргөлтийн тамирчид бүхий нийт 40 хүн эх орондоо ирж, тэдэнтэй зөрөөд Монголын марафон гүйлтийн тамирчид Токиог зорилоо. Бөмбөрцөгийн дэвжээн дээр эх орныхоо нэрийг дуурсгаж, олимпийн тэмцээнд амжилттай оролцоод ирсэн тамирчилд, дасгалжуулагчдын сэтгэгдлийг хүргэж байна.
ОЛИМПИЙН МӨНГӨН МЕДАЛЬТ САИД МОЛЛАЕЙ:

-Олимпийн наадам гайхалтай байлаа. Үнэхээр баяртай байна. Олон монголчууд энд цугласан байна. Бүгд баяртай байгаа байх гэж найдаж байна. Энэ медаль Монголын ард түмнийх. Мөн миний анхны олимпийн медаль. Энэ медаль монголчуудад барьж буй хамгийн том бэлэг гэж бодож байна.

Намайг Монголын Саид Моллаей гэж дуудсанд баяртай байгаа. Өмнө нь би өөр улсын төлөө барилддаг байсан бол одоо Монголын төлөө барилдаж байна. Би одоо Монгол хүн шүү дээ. Би өмнөхөө мартсан. Одоо байгаа нь л чухал. Үнэхээр баяртай байна. Та бүхэнд баярлалаа. Надад маш их тусалж байгаа багш нар, найзууд, өсвөр үе, залуучууддаа баярлалаа.
Гэр бүлтэйгээ ярьсан. Тэднийг Монголд ирэх эсэхийг би мэдэхгүй байна. Ирж ч магадгүй, ирэхгүй байж ч магадгүй.

Одоо би амармаар байна. Түүний дараа дахиад бүгдийг шинээр эхэлнэ дээ. Дараагийн олимпдоо бэлдэнэ. Би дараагийн олимпоос алтан медаль авна гэж амалж байна. Одоохондоо мөнгөн медаль болно. Х.Баттулга ерөнхийлөгч заавал алтан медаль аваарай гэж хэлсэн. Тиймээс алтан медалийн төлөөх дайралтандаа бэлдэнэ. Би одоо Монголд хэсэг хугацаанд байж, амарна. Энд би их олон найзтай.
Би Монгол нэрээ мэднэ. Молом гэсэн. Энэ нэр сайхан нэр байна. Намайг Молом гэж дуудаж буй монголчууддаа баярлалаа. Монголчууддаа хандаж хэлэхэд та нарынхаа сайхан энерги, намайг дэмжиж буйд баярлалаа.
САИД МОЛЛАЕЙН ДАСГАЛЖУУЛАГЧ МОХАММЕД МАНСУРИ:

-Олимпийн наадамд Монголын баг тамирчид сайн үр дүнтэй оролцлоо гэж бодож байна. Одоогоор хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртээд байна. Миний хувьд ч сайхан олимп боллоо. Шавь минь Монголын өмнөөс барилдаж, олимпийн анхны медалиа хүртлээ. Монголын бүх ард түмэнд баярлалаа гэж хэлье. Энэ медаль Монголын бүх ард түмэнд зориулагдсан юм шүү. Саид бид хоёрыг бэлтгэл бааз, Гранд Слам, тив дэлхийн тэмцээнүүдэд үргэлж дэмждэг та бүхэндээ баярлалаа. Ц.Цогтбаатар бол авьяаслаг бөх. Би үргэлж түүний авьяасын талаар ярьдаг. Олимпийн үеэр хөлөндөө бага зэрэг гэмтэлтэй байсан ч сайн барилдсан. Би түүнд олимпоос медаль авч чадна гэдгийг нь хэлж байсан. Магадгүй дараагийн удаа тэр Шохэй Оног ялах байх. Түүний техник гоё.
М.Уранцэцэг бол гайхалтай тамирчин. Тэмцээн уралдаан бүрт амжилт үзүүлдэг. Одоо олимпийн медальтан боллоо. Тэр бол тэмцэгч. Техниктэй. Олимпийн өмнө тэр бэлтгэлээ сайн хийсэн. Хүмүүс унтаж байхад тэр л бэлтгэлээ хийж байсан. Одоо ингээд медаль аваад зогсож байна. Шаргуу бэлтгэл сайн үр дүн авчирна.













