Токиогийн олимпоос медаль хүртсэн Монголын жүдочид, манай тамирчдын түрүүч эх орондоо ирсэн билээ. Монголын иргэн болж, монгол түмэнд өлгийдүүлсэн Саид Моллаеиг өчигдөр ирэх үед Монголчууд, хэвлэлийнхэн тоосонгүй гэх өрөөсгөл ойлголт нийгмийн сүлжээнд тархаад байгаа билээ.

Монголчууд “Молом” гэдэг нэр хайрласан түүнийг ирэхэд “Токио-2020” олимпоос хүрэл медаль хүртсэн, Гавьяат тамирчин М.Уранцэцэгийн ээж Г.Цэрмаа алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээний хамт угтан, баяр хүргэв.


Монгол Улсын иргэн болж олимпын аварга болох мөрөөдлөө гүйцэлдүүлэх чин хүсэлтэй дэлхийн аварга, Ираны жүдоч С.Моллай Монгол Улсын шигшээ багт олимпын мөнгөн медаль авчирсан амжилтаараа Монголчуудыг төдийгүй, аав, ээж, ах, эгч дүүсээ баярлуулсан.

“Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 81 кг-д Монголын жүдоч Саиед Моллай шигшээ барилдаанд Японы жүдоч 27 настай Нагасэ Таканоритай хүч үзэн Н.Таканори-д я лагдаж олимпын мөнгөн медалийн эзэн болсон билээ.
Монгол Улсын иргэн болж олимпын аварга болох мөрөөдлөө гүйцэлдүүлэх чин хүсэлтэй дэлхийн аварга, Ираны жүдоч С.Моллай Монгол Улсын шигшээ багт олимпын мөнгөн медаль авчирсан амжилтаараа Монголчуудыг төдийгүй, аав, ээж, ах, эгч дүүсээ баярлуулсан.
Саиед Моллайд иргэншил олгосон Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулга Токиогийн олимпын медалийн тавцанд түүнд шагналыг нь гардуулсан юм. Тэр үнэхээр гайхалтай амжилтыг тэвчээр, өндөр ур чадвар, сэтгэлийн тэнхээ гэдэг ямар их эрч хүч, энерги хадгалж байдгийг Монголын залуу үеийнхэнд үлгэр дууриал болохуйц бие, сэтгэлээрээ харуулж чадсан.
Токиогийн олимпын татамид түүнтэй хүч үзсэн жүдочид бүгд түүнээс нас залуу энэ цаг үеийн шилдгийн шилдэг тамирчид байсан бөгөөд тэднийг ялж олимпын мөнгөн медаль хүртэнэ гэдэг үнэхээр бахархууштай хэмээн магтаж байсан.
















