Нэг нохой 5 жилд 6000 болж үрждэг бол, Нийслэлд 300 мянга орчим зoлбин нохой бий

Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар 1421 иргэн но.хойд хаз.уулж хүнд болон хөнгөн бэр.тэл авсан болохыг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээлсэн. Эдгээр иргэдийн 18,7 хувь буюу 266 нь бага насны хүүхдүүд байгаа юм.

Статистик мэдээллээр ГССҮТ-д өдөрт 6-8 хүн нох.ойд у.руу..лсан шархтайгаар яаралтай тусламж авдаг байна. Үүний цаана эмнэлэгт хандаагүй хэчнээн тохиолдол байгааг хэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл энэ нь бидний хэлж заншсанаар зол.бин ноход ард иргэдийн эрүүл мэндэд ил болон далдаар за.нал.хийл.сээр олон жилийг ардаа үдэж, өнөөдөр ч уг асуудал амь бөхтэй оршсоор байгаагийн тод жишээ юм.

ЗОЛ.БИН НОХОЙНЫ ТОО ИХСЭЖ БАЙГААД ИРГЭДИЙН ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙДАЛ МӨН НӨЛӨӨЛЖ БАЙНА

Нийслэлийн орхигдож, хайрлагдаагүй зол.бин нох.од хүү.хэд хөгш.дийг айл.гаж, гудамж талбай бохи.рдуулан, халд.варт өвч.ин тар.ааж байгаа зэрэг олон муу жишээ бий. Тиймээс тэдний тоо толгойг хязгаарлах асуудал нийслэлийн оршин суугчид болоод удирдлагуудын толгойн өвчин болоод байгаа.

Иймээс ч но.хой уст.галын ажил, түүнд зарцуулах мөнгөн дүн хэл ам дагуулдаг. Нэг хэсэг нь тоо толгой нь ихсэж байгаа нох.дыг буу.даж өгөөч гэх бол нөгөө хэсэг нь гэгээн цагаан өдрөөр амьт.дыг олны нүдэн дээр б.уу.даж байгаа нь хар.гис үйл.дэл, спэй заслага хийлгэж тоо толгойг нь хянах хэрэгтэй гэх.

Гэтэл уг асуудлын үндэс суурийг тавигч хэд хэдэн шалтгааныг тэд авч хэлэлцэхгүй байна. Өөрөөр хэлбэл нохойтой хүн бүр түүнийгээ үржүүлэх шаарлагагүй.

Тодруулбал: Нохой тэжээдэг тэр дундаа хашаа байшингийн иргэд нохойдоо спэй заслага төдийлөн хийлгэдэггүй. Үүний улмаас нэг нохой жилд 5-9 гөлөг төрүүлж, эзэд нь эр эм хэмээн хүйсээр нь ялган авч нялх гөл.гийг гуд.манд хөс.өр хаядаг. Ийнхүү хайрлагдаж чадаагүй ноход их хотын шоовдорлогдсон оршин суугчдын тоог нэмнэ.

Харин нөгөө талд үнэтэй үүлдрийн нохойг өхөөрдөн авчхаад, томрохоор нь арчилгаанд нь түүртэн гудам.жинд хая.даг, эсвэл мөнгө олохын тулд хувиараа замбараагүй үржүүлдэг зэрэг үйлдлээс үүдэн үнэтэй үүлдрийн нох.ой ч үнэгүйдэн гудамжинд гарч байна.

ЭНЭ ОНД 100,000 НОХ.ОЙГ УС.ТГА.ХЫН ТУЛД НЭГ ТЭРБУМ 200 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ТӨСВӨӨС ЗАРЦУУЛСАН

Улаанбаатар хотын захиргаанаас жилд хоёр удаа нохой, муурын то.о тол.гойг цөөрүүлэхийн тулд б.уу.даж устгадаг. Үүнд улсын төсвөөс жилд дунджаар 800 сая төгрөг зарцуулдаг аж. Харин энэ жилийн тухайд 100,000 нох.ойг уст.гахын тулд нэг тэрбум 200 сая төгрөгийг зарцуулсан гэдгийг Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга С.Аригуун хэллээ.

Ер нь л үеийн үед улсын төсвөөс багагүй хөрөнгийг энэ чиглэлд зарцуулдаг атал амьдрал дээр зол.бин амьтдын тоо буурахгүй харин ч өссөөр байгаа нь бид буруу аргаар будаа тээгээд байна гэдгийг хэлээд байна.

Тухайлбал, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн түүвэр судалгаагаар Улаанбаатарт 300-320 мянган эзэнгүй нохой, муур байдаг байна. Өөрөөр хэлбэл дөрвөн хүнд нэг нохой, эсвэл муур ногдож байна гэсэн үг. Эдгээр нохой нь жилд хэд болж үржих боломжтой вэ гэдгийг бодолцох шаардлагатай.

АНУ-ын Амьтны эрхийг хамгаалах “PETA” сангийн мэдээлснээр нэг эм нохой зургаан жилд 67000, нэг эм муур долоон жилийн хугацаанд 370000 болж үрждэг байна. Багахан хэмжээний тооцоолол хийгээд үзье. Эм нохой зургаан сартайгаасаа үржилд орж эхэлдэг бөгөөд жилд хоёр удаа хээлтдэг. Зургаан сартайгаасаа есөн нас хүртлээ ойролцоогоор 17 удаа гөлөглөнө. Нэг удаад дунджаар зургаан гөлөг тээдэг гэж тооцвол 102-ыг гаргах нь. Энэ хугацаанд түүний үр удам мөн л ийм геометр прогрессоор өсдөг. Ингээд бодоод үзвэл нэг жилд 100,000 нохойг устгах нь төдийлөн сайн үр дүнд хүрэхгүй гэсэн үг. Харин дээрх нохдод спэй заслага хийвэл мянга мянгаар яригдах тоонууд тэг болох юм.

Спэй заслагын үнэ ойролцоогоор 100 мянган төгрөг байдаг. Энэ мөнгийг хашаандаа нохой тэжээж байгаа иргэд өөрсдийн мөнгөөр зайлшгүй хийлгэхийг хуульчлан хариуцлагажуулах нь зүйтэй. Улсын эдийн засгийг хашааны нохойд зарцуулаад байх нь төдийлөн зөв шийдвэр биш.

ИРГЭДИЙГ ХАРИУЦЛАГАЖУУЛЖ, ТӨСВИЙН МӨНГИЙГ ҮР ДҮНТЭЙ ЗҮЙЛД ЗАРЦУУЛЪЯ

Дээрх тоон судалгаанаас үзвэл жилд 100 мянган нохой уст.гаад зол.бин нохойгоо дийлэхгүй нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл төсвийн 1,2 тэрбум төгрөг үр дүнгүй байна.

Тиймээс хууль эрхзүйн зохиццуулалт хийж иргэдийг хариуцлагажуулах, амьтан тэжээж байгаа бол түүндээ спэй заслага хийлгэх зэргийг тусгах нь үр дүнд хүрнэ гэж харж байна. Харин нийслэлийн удирдлагуудын хувьд одоо байгаа 300 мянган зол.бин нохой.ны тоог цааш алдчихалгүй устгах нь л чухал байна.

Latest articles

Related articles

spot_img