Евгений Рылов ОХУ-ын түүхэнд 25 жилийн дараа анх удаа 200 метрийн сэлэлтэд алтан медаль хүртсэн тамирчин болж, медалиа гардан авсан юм.

Тэр өдөр медалиа гардан авахдаа өөрийн муурны зурагтай маскыг өмсөх гэсэн ч зохион байгуулагчид зөвшөөрөөгүй гэнэ. Тэр уралдаанд орохын өмнө тэрхүү маскаа зүүсэн байсан юм. Рыловт энэхүү маскыг найз охин нь бэлэглэсэн гэнэ.

‘Би бараг yйлмаap байсан. Тэд намайг хүссэн маскаа зүүж болохгүй гэсэн. Гэхдээ би зохион байгуулагчидтай мapгaлдaxгүй ээ’ гэж тэр хэлсэн байна.













