Ойрын өдрүүдэд цагаан утаа Улаанбаатар хотыг бүрхээд байгаа юм. Тэгвэл энэ утаа нь хойноос чиглэлтэй наашилж байгаа тул өнөөдөр үдээс хойш манай орны хойд хэсгийн нутаг, тэр дундаа Дархан, Булган, Сэлэнгэ, Улаанбаатар орчмоор улам өтгөрөх болох юм байна.
Тодруулбал, ОХУ-ын Сибирийн түймрийн утаа гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас хэлж байна. Сибирийн бүс нутагт сүүлийн 150 жилд үзэгдээгүй маш хуурай зун болж байгаагаас ийнхүү тү ймэр ихээр гарч байгаа аж. Зургаадугаар сараас хойш 210 гаруй удаагийн түймэр гарч, 15,000 ам км газар нутагт тү ймэр өртжээ.













