“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилсээр.
Өнөөдөр Монголоос хоёр бөх барилдаж байна. Эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр эхний тойрогт Европын аварга, Арменийн бөх Арсен Арутюнантай өрсөлдлөө.
Манай тамирчин эл барилдаанд өрсөлдөгчөө 6:1-ээр ялав. Улмаар дараагийн тойрогт Ираны Резра Атри, Туркийн Сулейман Атли нарын ялсантай өрсөлдөнө.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч сорьж буй улсын аварга, 20 настай Б.Хонгорзул эхний тойрогт Францын бөх, Европын аваргын хүрэл медальт Матилде Ривиератай хүч өрсөлдлөө.
Эл барилдаанд Б.Хонгорзул өрсөлдөгчөө 7:5-аар ялж байхад өрсөлдөгч нь бэртэн, барилдаанаа үргэлжлүүлэх боломжгүй болов.
Улмаар шөвгийн наймд Риогийн олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга, Японы бөх Рисако Кавайтай барилдана.














