Токио-2020 Олимпын наадамд усан сэлэлтийн төрөл манай улсаас М.ДЭЛГЭРХҮҮ, Б.ЭНХХҮСЛЭН нар оролцсон билээ.

Тэгвэл Олимпод анх удаа усан сэлэлтээр оролцсон МОНГОЛ тамирчин М.ДЭЛГЭРХҮҮ ийнхүү сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр: “Олимпын наадамд анх удаа оролцож, дэлхийн бүх шилдгүүдтэй мөр зэрэгцэн уралдах үгээр хэлэмгүй мэдрэмж байлаа.
Хэдий Монголын нөхцөлд усан сэлэлтийн спорт дэлхийтэй харьцуулахад сайн хөгжөөгүй ч гэсэн Бүгдийг нь хойноо орхино гэсэн сэтгэлийн болон биеийн хүчээ чадах бүхнээрээ гаргалаа Монголчуудынхаа бахархлыг төрүүлэх гавьяа байгуулаагүй ч гэсэн 20 гаруйхан секундэд болоод өнгөрөх энэ агшны цаана уналт босолт,хөлс хүч олон сар жилийн хөдөлмөр байсан шүү…
Дэлхийд тэр дундаа Монгол хүн усан спортоор сүүл мушигдаг байсан үе тэртээ ард хоцорсон.
Энэ болтол тусалж дэмжсэн бүх хүмүүстээ Чин сэтгэлээсээ маш их баярлалаа.” хэмээжээ.













