Хятадын ширээний теннисний холимог баг финалд Японы шигшээ багт 3-4 харьцаагаар хожигдож мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл Хятадын хэт үндсэрхэг үзэлтэй иргэд “алтан медаль аваагүй нь эх оронч бус байдал” хэмээн тамирчдыг цахим орчинд шvvмжлэн дapaмтaлж байна.
Хятад тамирчдад ирэх дарамт өмнө нь хэзээ ч ийм их байгаагүй бөгөөд уг дарамт нь хэт үндсэрхэг үзлийн илрэл гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Мөнгөн медаль хүртсэн Лиү Шивен тоглолтын дараа ‘Би багийнхаа амжилтыг доош татлаа. ‘Намайг уучлаарай’ хэмээн нулимс дycлyyлан бөхийсөн юм. Харин түүний хамтрагч Шу Шин ‘Хятад орон даяар энэ финалыг хүсэж байсан. Хятадын шигшээ баг энэ үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх’ гэсэн байна.

Тэд өмнөх тоглолтууддаа Японы шигшээ багийг хождог байсан ч ийнхүү олимпын дэвжээнд ялaгдcaнд Хятадын иргэд дypгvйцэн Weibo сүлжээнд тэднийг улс орныхоо амжилтыг доош нь татлаа хэмээж байна.













