Н.Учрал гишүүн ажлыг нь ойлгож хүндлэж мэргэжлийн интерьер дизайнер шиг өрөөг нь янзалдаг мундаг эхнэртэй гэнэ. Түүний эхнэр өөрийн цахим хаягаараа дамжуулан нөхрийнхөө өрөөг хэрхэн сэтгэл гаргаж тохижуулж янзалсанаа олон нийтэд хуваацлаа.

УИХ-ын гишүүн Н.Учралын гэргий Ч.Сэлэнгэ:
“Уугий маань шинэ номын бичвэр, ахалсан олон хуулиуд дээрээ төвлөрч суудаг ажилдаа ороод өдрийн дийлэнх цагийг ширээний ард өнгөрөөх болсон.
Яг л энэ төрхийг нь харахаар гэр минь амар амгалан, тайван жаргалтай байгаа мэт санагддаг.
Мэргэжлийн интерьер дизайнер биш ч Uchral Nyam-Osor -н хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрийнхөө мэдрэмжээр бичгийн өрөөг нь тохижуулав.” хэмээжээ.














