• Latest
  • Trending
Д.Сумъяабазар: Зургаан дүүрэгт ‘Өглөөний Улаанбаатар’ гудамж нээнэ

Д.Сумъяабазар: Зургаан дүүрэгт ‘Өглөөний Улаанбаатар’ гудамж нээнэ

2021-08-03
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Saturday, November 15, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Д.Сумъяабазар: Зургаан дүүрэгт ‘Өглөөний Улаанбаатар’ гудамж нээнэ

by admin
2021-08-03
in НИЙСЛЭЛ, Онцлох мэдээ
0
Д.Сумъяабазар: Зургаан дүүрэгт ‘Өглөөний Улаанбаатар’ гудамж нээнэ

‘Өглөөний Улаанбаатар’ жишиг гудамж өнөөдөр нээлтээ хийсэн. Жуулчны гудамж буюу хуучнаар Гутлын 22-р байрны урд жишиг гудамжийг тохижуулсан юм. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дараах ярилцлагыг өгчээ.

-Өглөөний жишиг гудамж өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ. Энэ гудамжийг яагаад байгуулах болсон бэ?

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

-Улаанбаатар хотын өглөөний нөхцөл байдлыг олон улсын хотуудын жишигт хүрээсэй гэж бодож энэ ажлыг эхлүүлсэн. Иргэд үүнд ам сайтай байна. Цаашид ийм гудамж, газруудыг дүүрэг бүрд үе шаттай байгуулна. Дэлхийн олон хотод ийм үйлчилгээний газрууд байдаг. Улаанбаатар хотын нүүр царай болсон газар байгаасай гэж бодож, ‘Өглөөний Улаанбаатар’ гудамжийг байгуулсан. К.о.в.идын нөхцөл байдал, хил гааль дээр ачаа бараа саатсанаас шалтгаалж ажил удааширсан тал бий.

Иргэд хүлээлттэй, найрсаг хандаж байгаад Хотын даргын хувьд баяртай байна. Өнөөдөр гэрэл зураг, уран зургийн үзэсгэлэн, гар урлалын бүтээлүүд дэлгэгдсэн. Энэ мэтчилэн хувийн хэвшлээ дэмжиж ажиллана. Цаашид гаднын жуулчид ирэх үеэр үйлчилгээ үзүүлж, гар урлал, үндэсний онцлогийг харуулсан бүтээлүүдийг Монголд зочилж байгаа жуулчдад зарж, борлуулна. Хот бол бизнес гээд байгаагийн учир энэ. Жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжих чиглэлээр ажиллана. Тэрнээс Хотын дарга бизнес хийх гээд байгаа юм биш. 150 мянган аж ахуйн нэгж, 1.5 сая иргэн бүгд орлоготой болж, орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ суурийг л бий болгох гээд байгаа юм.

-Хотын төвийн зургаан дүүргийн удирдлагад өглөөний жишиг гудамж байгуулах үүрэг, чиглэл өгсөн гэсэн?

-Өглөөний гудамжийг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн хариуцаж байгаа. Цаашид Жамъян гүний гудамж, Амарын гудамж зэрэг гурван байршилд ийм гудамж байгуулахаар төлөвлөж байна. Хүмүүсийн хэлээд байгаа шиг нэг байршилд 1.8 тэрбум төгрөг зарцуулаагүй. Энэ бол худал мэдээлэл. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тохижилтод 300 сая орчим төгрөг зарцуулсан. Гүйцэтгэлээрээ тайлан, тооцоо нь гараад ирнэ. Зургаан дүүрэгт өөр өөрийн онцлогт тохирсон, эртэч “Өглөөний Улаанбаатар” гудамжийг нээх чиглэл өгч, судалгаа хийж байгаа. Хамгийн боломжтой байршил хаана байх вэ гэдгийг дүүргийн удирдлагууд судалж, төлөвлөгөө гаргаж танилцуулна.

-Энэ гудамж иргэдийг эртэч болгоход тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулах болов уу?

-Өглөө эрт ажил амжуулах гэхээр Улаанбаатар хотод онгорхой газар байдаггүй. Улаанбаатарчууд эртэч байх хэрэгтэй. Үйлчилгээний газрууд нь эрт нээгддэг, иргэд өглөөний цайгаа уунгаа ажлаа амжуулдаг нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой. Дэлхийн хотуудын жишиг ч ийм байдаг. Энэ жишигт хүргэхийн тулд өглөөний гудамжийг үе шаттай бий болгоно.

-Хотын стандарт байхгүй болсон талаар иргэд шүүмжилдэг шүү дээ. Энэ чиглэлд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Хот нэг стандарттай байх ёстой. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан. Энэ хуульд Улаанбаатар хот өөрийн дүрэмтэй, стандарттай байна гэж заасан. Тиймээс хотын ойлгомжгүй, тодорхойгүй байдлуудыг стандартаар нь, дүрмээр нь зохицуулж, хотынхоо тулгамдсан асуудлыг шийднэ. Улаанбаатар хотын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал эрс сайжрах, эрх зүйн чадамж нэмэгдэх, ажлын байр, хөдөлмөрийн нөхцөлүүдийг сайжруулах сууриа энэ хуулиар тавьсан. Үйлчилгээ үзүүлж, үүнээсээ ашиг, орлогоо олдог хот байгаасай гэж хүсэж байна.

Ийм хот байхын төлөө хуулийг оруулж, дутаж, үгүйлэгдэж байгаа зүйлүүдийг нөхөх, олон улсын жишигт хүрсэн хот байх суурийг тавилаа. Цаашдаа Улаанбаатар хот өргөжин тэлж, хотын өнгө үзэмж сайжирна. Түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх, нийтийн тээврийг сайжруулах, гэр хорооллын төлөвлөлтийг дэмжих бодлогыг хүчтэй явуулахаар бэлдэж байгаа. Хот эдийн засгаа сайжруулж, хуримтлал бий болгоод эхэлбэл тулгамдаж байгаа асуудлаа шийдэх боломжтой. Ер нь санхүү, эдийн засгийн эх үүсвэр дээр очоод ажил гацдаг. Үүнээс болж мөнгөндөө тааруулж ажил хийдэг, тэр нь чанар, стандартын шаардлага хангадаггүй, иргэдийн шүүмжлэл хүртдэг. Үүнийг засах ёстой.

-Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, тэднийг дэмжих чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь өнөөдрийн энэ гудамж болов уу гэж харж байна. Цаашид залуучуудад чиглэсэн ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Манай Улаанбаатар бол залуусын хот. Тиймээс бид ажил хийж байгаа, хөдөлмөр эрхэлж байгаа залуусаа дэмжинэ. Залуучууд зөв, хөдөлмөрч, боловсролтой, хотоо гэсэн элэгтэй байвал хотын өнгө үзэмж сайжирч, хот маань өргөжин тэлнэ. Тиймээс хотынхоо залуучуудыг хөдөлмөр эрхлэлт, өөрийн сонирхлоор нь дэмжих тийм нөхцөлийг бодитоор бий болгож өгөх ёстой. Хотын даргын хувьд залууст үргэлж нээлттэй ажиллана. Улаанбаатар хотод аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа улам тэлж, ажлын байр бий болгож, орлогоо нэмэгдүүлэх ёстой. Хотын иргэд мөнгөтэй, орлоготой, баян болох хэрэгтэй. Үүнийг бий болгохын тулд бидний зүгээс гол зохицуулалтыг хийж өгөх ёстой. Боломжийг нээж өгч, нөхцөлөөр нь хангаж өгөхийн төлөө Хотын дарга ажиллана.

Хөдөлмөрч залуус олноор бий болоосой гэж хүсэж байна. Өөрсдийн сонирхож байгаа зүйлээ хийж, түүгээрээ орлого олдог залуусын хотыг бий болгохын төлөө бид хүч, оюунаа дайчлан ажиллана. Нийгэм хэдий бухимдалтай байгаа хэдий ч залуучууд маань ухамсартай, хүлээцтэй, аливаа болохгүй, бүтэхгүйг зөв шүүмжилдэг болсон. Эрүүл шүүмжлэлийг ямар ч удирдлага хүлээж авах ёстой. Болохгүй, бүтэхгүй байгаа зүйл хотод олон бий. Нэг өдөр, нэг сарын дотор бүгдийг засах боломжгүй. Заавал тодорхой хугацаа, хүн хүчний бодлого, хөрөнгө санхүү шаардлагатай. Бид тэдгээрийг үе шаттай засаж, янзалж, сайжруулж явах төлөвлөгөөтэй ажиллаж, тэр ч дагуу үүрэг, чиглэл өгч байгаа. Хот тэр тусмаа хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.