Токиогийн олимпын хүндийг өргөлтийн 87 кг-д бяр чадлаа сорьсон дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг дөрөвдүгээр байр эзэллээ. Тэрээр тэмцээнээ өндөрлүүлснийхээ дараа “Юуны өмнө намайг дэмжсэн монголчууддаа чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Энэ амжилтанд минь хөтөлсөн аав ээж, баг нартаа, Монголын хүндийг өргөлтын холбоо, үргэлж дэмждэг хайртай ханьдаа, хүндийн өргөлтийн спортыг дэмждэг, үздэг хүмүүстээ баярлалаа. Уучлаарай гэж хэлмээр байна. Дараагийн олимпоос алтан медаль авч, та нарыгаа баярлуулна аа.
2016 оны олимп анхны олимп байснаас гадна 18 настай балчирдаж байлаа. Энэ удаагийн олимпод илүү том, илүү туршлагатай болоод ирсэн. Олон багтай ажилласан. Сэтгэл зүй, терапист баг гээд нэг хүний ард олон баг байдаг. Монголын үндэсний олимпийн хороо, Биеийн тамир, спортын улсын хороо бид нарыг дэмжиж, маш их төсөв гаргаж, бэлдсэн. Төрөөд гурван жил болж байна. Ээж болсон хүний сэтгэл зүй, 18 настай охины сэтгэл зүй шал өөр. Илүү том зорилготой болж, хорвоог өөрөөр хардаг болсон” гэлээ.
Олон Улсын химийн олимпиадаас монгол сурагчид гурван медаль хүртэв

Улсын хэмжээний тав дахь химийн олимпиадыг Японы Хигашиосака хотноо долдугаар сарын 24-өөс наймдугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Химийн олимпиадаас Монгол Улсын баг хоёр мөнгө, нэг хүрэл, нэг тусгай байрын шагнал авчээ. Уг олимпиадад дэлхийн 79 орны 312 сурагч оролцсон байна.
Олон улсын хэмжээнд зохион байгуулдаг үндсэн зургаан олимпиад бий. Үүнд:
Математик, Мэдээлэл зүй, Хими, Биологи Физик, Газар зүй гэсэн хичээлүүд багтдаг юм.
Энэ жилийн тухайд манай сурагчид газар зүйгээс бусад таван олимпиадад оролцож нийт хоёр алт, зургаан мөнгө, долоон хүрэл медаль авсан бол дөрвөн сурагч тусгай байрт шалгарчээ. Нэг жилд дунджаар 3-5 медаль хүртдэг байсан бол энэ жил Монголын сурагчид 19 шагнал хүртэж онцгой амжилт үзүүлсэн байна. Ца.р та.халтай холбоотойгоор Улсын олимпиадуудыг цуцалж, олон улсын олимпиадын буухиаг таслахгүй байх зорилгоор сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан сурагчдаа сонгон шалгаруулж, бэлтгэж, дасгалжуулж, шаардлагатай төсөв санхүүжилтийг шийдвэрлэж ажилласан талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлжээ.













