Монгол Улсын тамирчин М.Анхцэцэг “Токио-2020” олимпын наадмын хүндийн өргөлтийн 87 кг жингийн тэмцээнд нийлбэр дүнгээр 252 кг өргөж /огцом 110 кг, түлхэлттэй 142 кг/ шагналт 4-р байрт орлоо.
М.Анхцэцэг маань сүүлийн шатанд 147 кг захиалаад өргөлт нь амжилтгүй болж олимпын хүрэл медалийн үзүүрээс атгаад алдлаа. 23-хан настай залуу тамирчин дэлхийн шилдэг тамирчидтай медалийн төлөө ширүүн өрсөлдөв.

Нийт Монголчуудынхаа өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын амжилт хүсье. Дэлхийн олон орон түүнд иргэншил, хангамж санал болгон, ивээн тэтгэхээ зарласан ч тэр эх орондоо үнэнч үлдсэн.
Хэдхэн сарын өмнө төрж, нялх биетэй мөртлөө олимпын наадамд 256 кг өргөөд 208 орноос 4-т бичигдэнэ гэдэг гайхамшиг юм шүү дээ. Мөн Монголын хүндийн өргөлтийн тамирчин олимпын наадамд анх удаа 4-р байрт орж байна.

Дэлхийд данстай Монгол охин дараа дараагийн олимп, ДАШТ-д манлайлах болтугай…

