Л.Оюун-Эрдэнэ сайд аа. Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун Замын-Үүдийг бүр дордуулчихлаа.

Сүр дуулиантайгаар замын үүдийн завх ралыг төвхнүүлнэ хэмээн очсон Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун тус газрыг утгаар нь сам арч буй тухай мэдээллийг олны танил хүмүүс сошиалд мэдээлж эхэллээ.

Тодруулбал Монгол Улсын тод манлай уяач, үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг өөрийн твиттер хуудаснаа тус газрын н оцтой үйлдлийг ийнхүү жиргэжээ.
Монголчууд олимп гэж байх хойгуур замын үүдэд мөнгөний олимп ид болж, тээврийн зардал буурсангүй авлига чид алт, мөнгө авч ялан дийллээ. Ямартаа ч тэрбээр замын үүдэд болж буй бодит үнэнийг олонд илчилж тэд нарын үнэн царайг илчилчихэв.

Өөрөөр хэлбэл,Замынүүдэд нэг ачааны автомашин жаран таван мянган юань буюу гучин сая төгрөг, өдөрзуун тавин автомашин дөрвөн тэрбум төгрөг иргэдийн халааснаас хулгайлж байна хэмээн тэрбээр бу химдсан гэсэн үг.

Тэгэхээр сүр дуулиантайгаар замын үүдийг зөв голдиролд нь оруулахаар очсон Л.Эрдэнэчулуун хатагтай тус газарт ноёрхлоо тогтоож, иргэд болон бизнес эрхлэгчдийг бух имдуулж тус газарт байдлыг улам хүндрүүлж, иргэдийн халаасыг суйлж эхэлснийг Л.Цандэлэг болон иргэд олон нийтэд баримттайгаар мэдээлж эхэллээ.
Эрдэнэчулуун хатагтай өнгөрсөн өдрүүдэд хэл ам,шуугиан тарьсан ариутгалын хаалгыг сайжрууллаа гэж сошиалаар сүлж. Өөртөө оноо авахыг оролдсон.
Уг нь түүнийг Засгийн газар ариутгалын хаалга бус Замын-Үүдийн алд аа завх ралыг засах үүрэг өгсөн ч тэрбээр бүр утгаар нь сама рч буйг олон хүн баримт нотолгоотойгоор гэрчилсээр буйг Засгийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ харж буй болов уу.














