Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц 46 дахь өдрөө ийн амжилттай гүйж, бариандаа орсон билээ.
Түүний хувьд зургаадугаар сарын 2-нд Ховд нутгаасаа гарсан бөгөөд Улаанбаатар хотод ирээд, ирсэн өдрөө Дорнод руу гүйсэн юм. Түүний хөлс хүчээ дуслуулсан 46 хоног ийн өнгөрч, тэрбээр амжилттайгаар бариандаа ирсэн билээ.

Тэрээр Ховд аймгийн удирдлагууд Э.Даваажамцын хурд хүч, тэсвэр тэвчээр зэргийг өндрөөр үнэлж түүний гэр бүлийг хоёр өрөө байраар шагнасан байна. Мөн Э.Даваажамцад ‘Мөнх буурал хайрхан’ ХХК хоёр өрөө байрны батламж гардуулжээ.














