Өнөөдрийн байдлаар ‘Эмээлт’ захад эр ямаа 100-150 мянга, эм ямаа 80-100 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин хонь 180-340, үхэр 600-1.8 сая, тэмээ 600-1.5 сая төгрөгийн үнэтэй байна. Түүнчлэн түүхий эдийн үнийг танилцуулбал, өлөн.тэй ар.ьс 1000, ноолуур 100-105 мянга, шир 10.000-15.000, адууны шир сүүлтэй 12.000, дэл 8500, цагаан адууны шир 50.000, самнасан хөөвөр 20.000 төгрөгийн үнэтэй байна.

М.Бөхбат: Саид Моллаейг Монголын иргэн болгохыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга санаачилсан

“Токио-2020” олимпын наадмаас Монголын тамирчин Саид Моллаей мөнгөн медаль хүртсэн билээ. ДАШТ-ий алт, хүрэл медальт Моллаей Монголын тамирчин болох үйл явц хэрхэн өрнөсөн бэ. Түүний иргэншлийн асуудал, Монголын жүдочдын амжилтын талаар олимпын зэрэгтэй шүүгч, Гавьяат дасгалжуулагч М.Бөхбаттай ярилцаж байна. М.Бөхбаттай энэ тухай:
Иргэншлээ солих асуудал тамирчдад түгээмэл тохиолддог. Өмнө Гайти улсын тамирчин ч мөн иргэншлээ сольж байсныг санаж байна. Моллаей хувьд улсынхаа да.ра.мтын ул.маас эрх.гүй иргэншлээ солихоос өөр аргагүй болсон. Моллаейг эх орондоо авчрах санааг Х.Баттулга анх гаргасан. Нэлээн чармайлт гаргасны дараа иргэншлийг сольсон.
Бидний зүгээс ч гэсэн хэдийгээр монголын тамирчин болсон нь түүний рейтинг авч үлдэх, хадгалахыг их хичээсэн. Рэйтинг нь 0 болчихвол маш хүнд. Моллаей хувьд өмнөх рейтингээ авч, хадгалж үлдсэн нь цааш цаашдын спортын замналд маш чухал. Моллаей иргэншлийг солиход Ираны талаас биднийг шү.ү.хэд өг.сөн. Иргэншил солих үеийн процесс амаргүй байсан.
Тамирчин хү.нд сэт.гэл зү.й, бэртэл гэмтлийн асуудал чухал. Моллаей тэмцээндээ бүхнээ зориулсан болов уу. Монгол түмэн минь ч гэсэн түүний нөхцөл байдлыг ойлгож хүлээж аваасай. Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай жудо, цаашлаад олимпийн амжилттай салшгүй холбоотой. Моллаейн дасгалжуулч шавийнхаа төлөө гэр бүлээ, байгаа бүхнээ золиосолсон” гэв.













