Сайед Моллай шөвгийн наймын чухал хариуцлагатай барилдаанаа Гүржийн залуу од Григалашвили Татог эцсийн мөчид өөрийнх нь мэхэн дээр мордож, хоёр вазари үнэлгээгээ иппон болгон баталгаажуулж, Токиогийн татамигаас итгэл дүүрэн буулаа. Ийнхүү Сайед Моллай их шөвгийн дөрөвт үлдэж байна.













