Гадаадын дуучид, жүжигчид өндөр үнээр өөрийн эд эрхтэнээ даатгадаг мода дэлгэрүүлсэн. Жишээлбэл алдарт хөл бөмбөгчин Девид Бекхем өөрийн хөлөө 70 сая доллараар, алдарт дуучин Мэрайя Кэри хөлөө 1 тэрбум доллараар, Женнифер Лопес егзегөө 27 сая доллараар даатгуулсан байдаг.

Харин монголд саяханыг хүртэл байр, машин, хаус, үнэт эдлэл зэргээ даатгадаг байсан бол дуучин Д.Болд холливүүдийн оддын жишгийг үргэлжлүүлж өөрийн хоолойг дөрвөн тэрбум төгрөгөөр даатгасан байна. Түүний хоолойг “Монгол даатгал” компани даатгасан ажээ.
Тэрээр 1978 оны 11-р сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн. 1986 онд Хөгжим бүжгийн коллежийн хийл хөгжмийн ангид элсэн орж 1998 онд хийлч, төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. 1995 онд Камертон хамтлагийг байгуулж одоо хүртэл рок поп урсгалаар уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд 2005 оноос эхлэн бие даасан уран бүтээлийн гараагаа эхэлсэн.

Дуучин Д.Болд 2006 онд өөрийн B Production-г үүсгэн байгуулсан бөгөөд уг ажлын хүрээнд хэд хэдэн авъяаслаг уран бүтээлчийг хөгжүүлж олон нийтэд таниулснаас өнөөдрийг хүртэл дуучин Маралжингоо, Эгшиглэн, Агиймаа, Sho хамтлаг /Опозит/ нарын уран бүтээлийг хүмүүс сонссоор байна.

2018 онд Монгол ТВ-р цацагдсан The Voice of Mongolia шоуны 1-р улирлын дөрвөн шүүгч, дасгалжуулагчдийн нэгээр сонгогдон ажилласан. Мөн энэ улирлын сүлд дуу “Гуниг бүхэн баяртай”-г зохион дуулсан.
Эх сурвалж: xyznews24.com













