Хошин урлагийн Шинэ үе продакшнаас жүжигчний гараагаа эхэлж байсан шавилхан биетэй ч шаггүй жүжигчин Б.Отгонтуяа буюу Отгоо хэдхэн сарын өмнө Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Алдарт эхийн хоёрдугаар одонгоо гардан авсан билээ.
Зөвхөн хошин урлагийн тайз гэлтгүй түүний тоглосон кинонууд нь “Бүтэн амьдрал”, “Хөгжилтэй дүр’, ‘Галзуу зугаалга’, ‘Би дурламаар байна’, ‘ИХ хотын залуус’, ‘Хөгжилтэй өдөр’, ‘Single Ladies’, ‘Сарны гөлөг’, ‘Хоёр хоёрын тав’ гээд тоолбол олон.

Тэрбээр өчигдөр Цахим хуудаснаа тэрээр үзэгч фэнүүддээ хандан ‘Уучлаарай та бүхэн маань хэхэ удахгүй 5 үрээ өлгийдөн авлаа’ гэжээ. Ингэснээр залуухан одонтой жүжигчин бүсгүй маань дахин үрийн зулай үнэрлэхнээ. Халуун баяр хүргэе!














