Токио хотод олимпын тоглолтууд үргэлжилсээр байна. Жүдо бөхийн 73 кг-ын жинд манай тамирчин Ц.Цогтбаатар шөвгийн дөрөвт шалгарсан. Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул Цэнд-Очирын Цогтбаатар “Токио-2020” олимпын мөнгөн медалийн төлөө Олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга алдарт Шохэй Онотой мөнгөн медалийн төлөө барилдлаа.
Улмаар манай бөх Шохэй Онод базари үнэлгээгээр ялагдлаа. Ингэснээр хүрэл медалийн төлөө барилдахаар болж байна.
Харин Шохэй Оно БНСУ-ын жүдоч Ан Чан Римыг ялсан Гүржийн бөх Лаша Шавдашвилитэй барилдахаар болсон. Тэгвэл хэдхэн минутын өмнө Хүрэл медалын төлөө барилдсан Цогтбаатар ийнхүү хожлыг авч Эх орондоо Токио 2020 наадмын хоёр дах хүрэл медалыг авчирлаа. Халуун баяр хүргэе!













