Олимпын наадам эхэлсэн эхний хоёр өдрийн байдлаар БНХАУ зургаан алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтайгаар дэлхийн 206 улс орныг тэргүүлж байна. Тус улс энэ удаагийн олимпын наадамд хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй буюу 777 тамирчинтай оролцож буй юм.
Хятад улс зургаан алтан медалиа хүндийг өргөлт, буудлага, туялзуур сэлэм, усанд шумбалтын төрлүүдээр авчээ. Харин олимпын наадмыг зохион байгуулж буй Япон улс таван алт, нэг мөнгөн медальтай удаалж байна.
Мөн дөрвөн алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальтай АНУ-ын шигшээ гуравдугаарт бичигдэж буй юм. Манай улс нэг хүрэл медальтай 36 дугаар байрыг эзэлж байна.














