“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн барилдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр барилдсан Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт Д.Сумъяа эхний тойрогт Словенийн бөх Кая Кайзерт вазари үнэлгээгээр ялагдсан.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглож буй Азийн аварга Ц.Цогтбаатар эхний тойрогт хийлсэн. Удаах тойрогт Гвинейн бөх Самба Бахтыг яллаа. Ингэснээр шөвгийн 16-д шалгарав.

