Өнөөдөр Токиогийн дэвжээнд Монголын хоёо Жүдоч барилдана. Эрэгтэйчүүдийн 73 кг-д Азийн аварга Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 57 кг-д Хөдөлмөрийн баатар, Риогийн олимпоос мөнгөн медаль хүртсэн ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Д.Сумъяа нар зодоглох юм. Токиогийн дэвжээнээс Монголын багийн эхний медалийг ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүртсэн билээ.













