Ё.Басхүү шөвгийн наймд шалгарлаа

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Токиогийн дэвжээнд Монголоос эрэгтэйчүүдийн 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн 52 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт Л.Сосорбарам нар барилдаж байна.

Залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпын мөнгөн медальт Л.Сосорбарам хоёрдугаар тойрогт энэ жил ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн, Узбекистаны Диёра Килдиёровад ялагдан, тэмцээнээ дуусгасан.

Энэ жил дэлхийн медальтан болсон Беларусийн Д.Минкоутай барилдав. Эл барилдаанд өрсөлдөгчөө гурван торгуулиар ялж, шөвгийн наймд шалгарлаа.

Latest articles

Related articles

spot_img