Бид өмнө нь Токиогийн Олимпын наадамд оролцохоор ирснийхээ дараа Олимпын тосгоноос зугтсан 20 настай Уганда улсын хүндийн өргөлтийн тамирчин Жулиус Секитолекогийн талаар мэдээлж байсан.
Эрэл хайгуул болсны эцэст Японы цагдаа нар тамирчныг эсэн мэнд олж, эх оронд нь буцаасан байна.
Хэрэгтэй холбогдуулан Уганда улсын Гадаад Хэргийн сайд хүндийн өргөлтийн тамирчин Олимпын багийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, гэсэн ч одоо түүнд сэтгэлзүйн дэмжлэг хэрэгтэй хэмээн тайлбар хийв.
Олимпын тосгонд байрлаж байхдаа хугацаандаа алга болсон Секитолеко “Угандад амьдралын нөхцөл бололцоо хэцүү байдаг тул Уганда руугаа буцаж очихыг хүсэхгүй, тэнд ядуу зүдүү амьдрал хүлээж байгаа, миний эд зүйлсийг эхнэрт минь дамжуулж өгөөрэй, би Япон улсад үлдэж ажил хийнэ” гэсэн зурвас үлдээгээд Олимпын тосгоныг орхин явсан байсан.
К.о.р.он.а.в.ирусийн шинжилгээ авахаар байрлаж буй өрөөнд нь очиход ийнхүү зурвас үлдээгээд явсан байсан юм. Хожим нь тамирчин хурдны галт тэрэгний тийз худалдаж аваад Японы Миэ муж руу явсан нь тодорхой болсон.
Японы цагдаа нар тамирчныг Нагояагийн галт тэрэгний буудлын хяналтын камераар шүүн санаандгүй байдлаар олсон аж.
О.АНАР
Токио-2020: Манай М.Уранцэцэг аваргатай хагас шигшээд барилдах Дистриа Красник гэж хэн бэ
“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн үргэлжилж байна.

Өнөөдөр Монголын хоёр жүдоч барилдсанаас эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин ялагдсан.
. 
Мөн олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Казахстан улсын нэрийн өмнөөс барилддаг Г.Отгонцэцэг нар эхний тойрогт дийлдсэн юм.
. 
Олимпын наадамд гурав дахь удаагаа зодоглож, буй ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг хагас шигшээд шалгараад байгаа.
Түүний дараагийн өрсөлдөгч Косовогийн бөх Дистриа Красниктай барилдана. Косово жүдоч энэ жил 25 настай. 2019 оны ДАШТ-ээс хүрэл медальт хүртсэн тэрбээр Европын аваргын алт, мөнгө, хүрэл медальтай.
.
М.Уранцэцэг энэ жил ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн Монголын анхны жүдоч болохдоо хүрэл медалийн төлөөх барилдаанд түүнийг гурван торгуулиар ялсан юм.













