Г. Ганхүү: Биднийг төрийн далбаагаа өргөхөд хөөж туугаагүй, харин ч ирж зургаа хамт авахуулж байсан
Токиогийн олимпод Монголын баг тамирчидтай хамт явсан аялагч Г. Ганхүү өөрийн цахим хуудаснаа өчигдөрийн олимпийн нээлтийн үеэр төрийн далбаагаа өргөж хөгжөөн дэмжсэн талаар бичжээ.

Тэрээр “Би ямар ч спортын арга хэмжээнд явахдаа төрийн далбаагаа авч явдаг уламжлалтай бүх улсын алтан балиашгууд тэгдэг байх. Хөл бөмбөг үзэхээр Английг зорихдоо ч Монгол төрийн далбаагаа дэлгэдэг. Өчигдөр яг л тийм зүйл болсон хэн ч бид нарыг ирж хөөж туугаагүй хэн ч тэнд орилж xaшхиpaaгүй хэн ч стадионоос xөөгдөөгvй. Харин ч бидэнтэй хүмүүс ирж зураг хөргөө авхуулж сайхан танилцацгаасан Олимпын үеэр ийм л байдаг” гэжээ.













