Д.Нарангэрэл:Буриад Эрхүү Тувадад халдвар 30-75 тохиолдлоор эрчимтэй нэмэгдэж байна

Эрүүл Мэндийн Яамны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэлийн мэдээллийг хүргэж байна.

Тэрээр, Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д өвчлөлийн 8900 шинэ тохиолдол бүртгэсэн байна. Манай олон аймагтай хил залгаа Буриад, Эрхүү, Тувад өвчлөл 30-75 тохиолдлоор нэмэгдэж, өвчлөлийн хурд эрчимтэй тархаж байна хэмээсэн юм.

Түүнчлэн иргэд худалдаа үйлчилгээний газраар явахдаа зай барихгүй байгааг сануулав. Эрүүл Мэндийн Яамнаас худалдаа үйлчилгээний газарт баримтлах зөвлөмж гаргасан. 1,5-2 метрийн зай барих нь вакцин гарах хүртэл эрсдэлээс хамгаалах хамгийн сайн арга хэмээн тооцогдож буйг онцолж байна

Latest articles

Related articles

spot_img