• Latest
  • Trending
АТГ: Гэр хорооллын бүх айлуудад Приус авч өгөх хэмжээний мөнгийг xyлгайлсан этгээд …

АТГ: Гэр хорооллын бүх айлуудад Приус авч өгөх хэмжээний мөнгийг xyлгайлсан этгээд …

2021-07-23
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Thursday, May 14, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

АТГ: Гэр хорооллын бүх айлуудад Приус авч өгөх хэмжээний мөнгийг xyлгайлсан этгээд …

by admin
2021-07-23
in НИЙГЭМ
0
АТГ: Гэр хорооллын бүх айлуудад Приус авч өгөх хэмжээний мөнгийг xyлгайлсан этгээд …

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цахим хуралдааны үеэр дараах үгийг хэлэв.
“Авилгатай Тэмцэх Газар өөрөө зарласан шүү. Авилгын улмаас 11 их наяд төгрөгийн хохирол улсад учраад байна гэж. Үүний бараг 10 их наяд буюу 90 гаруй хувь нь төрийн өмчит компаниуд дээр учирсан авилга байна гэж зарласан. Энэ 10 их наяд гэдэг мөнгө бол ямар хэмжээний мөнгө вэ? Зөвхөн Улаанбаатар хотын гэр хорооллын бүх айлуудад приус машин авч өгөх хэмжээний мөнгө шдээ?
Ийм том тоог АТГ өөрөө зарлачихаад байгаа. Би тухайн үед нь итгэж үл ядаад, энэ үнэн юм уу худлаа юм уу, ямар тоо зарлачихав гэж гайхаж асууж байсан юм. Үнэхээр ийм хэмжээний хулгай хийсэн бол бидний хөгжих дэвших, урагшлах, ямар ч тийм зүйл ярих боломжгүй л дээ. Төрийн өмчит компаниуд дээр та зориг гаргаж тэмцэж чадах уу? Ил цагаан янз бүрийн л юм сонсогдоод байх юм. Төрийн өмчит компаниудын удирдлагууд нь улс төрчид, уулийнхантайгаа цуг худалдаад авчихсан гэж. Тэгээд янз бүрийн хэргүүд нь илэрдэггүй бүр сурчихсан. Тэрэндээ бүр онгирдог, омогшдог. Тэгээд мафижсан гэдэг асуудлууд яриад байна” гэсэн юм.
Өмнө нь АТГ-аас зарласан эдгээр мэдээллийг эргэн хүргэвэл: “Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ оны нэгдүгээр сарын 14-ий өдөр Монгол Улсын төсвийн орлого түүхэндээ анх удаа 10 их наяд төгрөг давсан талаар мэдээлэл хийж, хэн хүнгүй л баярласан. Бүр төсөв 1.2 тэрбумын ашигтай гарч, гялайсан даа.
Тэгвэл 2019 оны эхний хагаст Авлигатай тэмцэх газар хуульд заасан харьяаллын 984 үйлдэлтэй, 283
холбогдогчтой, 834 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Гэмт хэргийг улмаас 11.9 их наяд төгрөгийн хохирол учирсан талаар АТГ-аас мэдээллээ. Энэ мөнгөөр юу хийж болох байсан талаар ч АТГынхан постер хийж харуулсан.

Тэгвэл 11.9 их наяд төгрөгийн хохирол учруулчихаад байгаа 834 хэргийн 9.4 хувийг шүүхэд шилжүүлэх, 36.9
хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6.1 хувийг харяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж.
Ерөнхийдөө мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 53.7 хувьтай байгаа аж. Хэрэгт холбогдон шалгагдсан этгээдийн 10.2 хувийг төрийн улс төрийн, 16.3 хувийг төрийн захиргааны, 24 хувийг
төрийн тусгай, 9.9 хувийг төрийн үйлчилгээний, 12.4 хувийг төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтан эзэлжээ. Үндсэндээ авлигын хэрэгт холбогдон шалгагдсан хүмүүсийн 72.8 хувийг төрийн албан тушаалтан эзэлж байна. Тэгвэл энэ оны эхний хагас авлигын гэмт хэргийн улмаас учирсан 11.9 их наяд төгрөгийн хохирлоос мөрдөн шалгах ажиллагааны явцад 376 саяыг нь нөхөн төлүүлсэн байна.

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Харин 129.8 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, автомашин, тоног төхөөрөмж болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. 11.9 их наядын хохирлоос ердөө 130 тэрбум буюу 1.3 ч хүрэхгүй хувийг нь эргэн төлүүлсэн гэсэн үг. Битүүмжилсэн хөрөнгийг яг төлсөн гэж тооцохгүй бол энэ хувь шууд 0.1 хувьд ч хүрэхгүй гэсэн үг. Одоо нэг сонирхолтой тоо хэлье. 2007 онд АТГ байгуулагдсан. Түүнээс хойш өнгөрсөн жилийг хүртэл 11 жилд авлигын улмаас учирсан хохирол 800 гаруй тэрбум төгрөг байсан аж. Нэг их наяд хүрэхгүй төгрөг гэсэн үг. Гэтэл 2019 оны эхний хагаст 11.9 их наяд хүрлээ. Дахиад нэг сонирхолтой тоо байна. 2018 онд авлигын улмаас улсад учирсан хохирол 663.2 тэрбум төгрөг. 2017 онд болохоор 69.5 тэрбум төгрөгийн хохирлыг авлигын гэмт хэрэгтнүүд учруулж байж. Тэгэхээр 2018 онд авлигачдын учруулсан хохирол 2017 оныхоос 10 дахин өссөн. Түүнээс гадна, 11 жилийн хугацаанд авлигын улмаас улсад улсад 800 гаруй тэрбумын хохирлын 75 хувийг ердөө 2018 оны хохирол эзэлж байна. Үндсэндээ 2018, 2019 онд авлигын гэмт хэргээс учирсан хохирол 12.5 их наядад хүрчихэж. АТГ-ын тайлангаас харахад л авлигын гэмт хэрэг, учирч байгаа хохирол 2018 онд өмнөх жилээс 10 дахин. 2019 онд өмнөх жилээс 20 дахин өссөн байна. Гэхдээ энэ жилийн 11.9 их наядын хохирлын талаар хэдэн тайлбар хийе. Энэ бол зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны үед л гарч ирсэн тоо юм. Тухайлбал, нэг гэмт хэргийн улмаас 100 тэрбумын хохирол учирсан гэсэн гомдол ирсэн гэж бодъё.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад бол 100 тэрбумын хохиролтой хэрэг л гэж үзэж, шалгана. Эцсийн дүндээ шүүхийн шийдвэр гарахад 100 тэрбум биш 100 саяын хохирол учирчээ гэдэг нь тогтоогдож болно. Тэгэхээр хэргүүд шийдвэрлэгдэхэд 11.9 их наяд хэд ч болж буурах боломжтой.

Нөгөө талаар иргэд АТГ энэ хохирлыг төлүүлэх ёстой. Яагаад ердөө 130-хан тэрбумын хохирол барагдуулав гэж бухимдаж магадгүй. АТГ-ынхан эрх үүргийнхээ хэмжээнд л ажлаа хийж, барагдуулах боломжтойг нь барагдуулаад явж байгаа. Ихэнхий хэргийг шүүхээр шийдвэрлэж, эцсийн байдлаар хэн нэгнийг гэм буруутайг тогтоосны дараа учруулсан хохирлыг нь төлүүлэх, үйлдсэн хэргийнх нь төлөө шийтгэл оноох арга хэмжээ. Түүнээс өмнө хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үзэж, чи улсад хохирол учруулсан нь ойлгомжтой, төл гэх эрх байхгүй. Гол нь АТГ-ынхан ажлаа хийж байна. Үнэн бодит мэдээллийг гаргаж тавьж, албан тушаалтнууд энэ улсад ямар их хохирол учруулж байгааг ч ойлгууллаа. Гол нь төрийн өндөр дээд албан тушаалтнууд, төрийн албаныхан хэзээ ч авлига авснаа хүлээн зөвшөөрдөггүй. Албан тушаалтнуудтай холбоотой авлигын хэрэг маш удаан шийдэгддэг, гурван шатны шүүхээр ордог. Дээд шүүх шийдвэрээ гаргаад, авлига авсныг нь тогтоочихоод байхад. Бүр АТГ дүрсээр баталгаажуулаад, оймсондоо мөнгө нуусныг нь. Тавилгынхаа, паарныхаа араар мөнгөө хаясныг нь илрүүлчихээд байхад л “Би авлига аваагүй. Миний ард хэн нэгэн эрх мэдэлтэн байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаад, би ажлаа өгөөд, зохих шийтгэлээ хүлээсэн байхад намайг цахимаар муулж, давхар я.л.лаад байна” гэж яриад сууж байна. Гишүүд нь бөөн бөөнөөр ЖДҮ авдаг. АТГ-аас шалгаад, прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд шалгах хүсэлт тавихад хүртэл УИХ зөвшөөрдөггүй. Санал хураалт явуулаад, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гээд аваад үлддэг. 2018 онд авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирол 663 тэрбумд хүрэв.

Энэ оны эхний хагасын байдлаар мөрдөн шалгах явцад яагаад 11.9 их наядын хохирол учирсан гэж гарав.
“Эрдэнэт” үйлдвэрийг гадаадын банкны барьцаанд тавьсан. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан үйл явц, ЖДҮ, концесс гээд юу эсийг дурьдаж болох билээ. 2019 он дуусахад 11.9 их наядын хохирол хэд болж нэмэгдэхийг мэдэхгүй. Энэ эрчээрээ явбал хоёр дахин
нэмэгдэж ч магадгүй. Үгүй бол нэг ч төгрөг нэмэгдэхгүй байж болно. Хэргүүдийг шийдвэрлээд, хохирол багасч бүр 1, 2 их наяд боллоо гэж бодъё. Тэгвэл ирэх жил Монгол Улс бүтээн байгуулалтад зориулж 2-3 их наяд төгрөг зарцуулна гэсэн шүү. Харьцуулаад бодоод үзэхгүй юу.
Эх сурвалж: Zaluu.com

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.