Энэ жилийн Үндэсний их баяр наадам долоодугаар сарын 16-ны Баасан гарагт таарсан. Улмаар Засгийн газраас долоодугаар сарын 16-ны Баасан гарагийн ажлын өдрийг долоодугаар сарын 24-ний Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсэн билээ. Үүний дагуу маргааш буюу Бямба гарагт бүх нийтээрээ ажиллах юм.













