АНХААР: ​Шаардлага хангаагүй автобензин, дизель түлш зарж байгаа колонкуудыг зарлаж байна

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдэд хийсэн хяналт, шалгалтын талаар мэдээлэл хийлээ.  Шалгалтыг ШӨХТГ, МХЕГ, НМХГ, ГЕГ, АМГТГ, АМГТГ-ын Уул уурхай газрын тосны төв лаборатори, Стандарт хэмжил зүйн газар, Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо, хэмжил зүйн газар хамтран хийжээ.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг 28 ААН-ийн агуулах, ШТС, вагоноос түүвэрчилсэн 76 дээжийг шинжилсэн байна.

Автобензин

Автобензиний 32 дээжийн 13 дээжид октаны тоо стандартад зааснаас их эсвэл бага байгаа нь илэрчээ. Энэ компаниудад Жаст-Ойл, Монсуль, Петростар, Магнайтрейд, Синчи-Ойл, Лекс-Ойл, Хөрс-Авто сервис, Аргал-Ойл, Шунхлай Трейд, Петрочайн ХХК гэсэн 10 ААН зөрчилтэй гарсан байна.

Долоон дээжид механик хольц тодорхойлогджээ. Энэ нь мөн стандартын шаардлага хангахгүй байгаа аж. Үүнд, Монсуль, Петростар, Тэс петролиум, М-ойл, Шунхлай трейд, Лекс-Ойл ХХК гэсэн зургаан ААН орж байна.

Мөн долоон шатахуун түгээх станц зөрчилтэй гарчээ. Үүнд, Жаст-Ойл, Монсуль, Магнайтрейд, Хөрс-Авто сервис, Аргал-Ойл, Петрочайн, Петростар ХХК орж байна.

Түүнчлэн найман агуулахад зөрчил илэрчээ. Монсуль, Петростар, Магнайтрейд, Синчи-Ойл, Лекс-Ойл, Шунхлай Трейд, М-ойл, Тэс петролиум ХХК орж байна. Магнай трейд ХХК-ийн вагоноос авсан дээжид зөрчил илэрсэн.

Дизель түлш

Нийт 42 дээжээс 35 дээж нь стандартын шаардлага хангаагүй байна. Үүнд, Жаст-Ойл, Монсуль, Петростар, Тэс петролиум, Магнайтрейд, Сод монгол, Нью Энержи стар, Синчи-Ойл, Газ-ойл нефть, Лекс-Ойл, Наран петролиум, Велком, Шижир-Ойл, М-Ойл, Номин-Ойл, Ундарга Увс, Петрохон, Эм пи Петролиум, Хөрс-Авто сервис, Аргал-Ойл, Шунхлай Трейд ХХК гэсэн 22 ААН байна.

Мөн 39 дээжид дизелийн түлшний хувийн жин цельсийн 20 градуст мкуб-д ногдох 840-860 кг-аас ихгүй байхаар тогтоосон байдаг ба шинжилгээгээр бага гарчээ. Үүнд, Жаст-Ойл, Монсуль, Петростар, Тэс петролиум, Магнайтрейд, Сод монгол, Нью Энержи стар, Синчи-Ойл, Газ-ойл нефть, Лекс-Ойл, Наран петролиум, Велком, Шижир-Ойл, М-Ойл, Номин-Ойл, Тод петролиум, Ундарга Увс, Петрохон, Эм пи Петролиум, Хөрс-Авто сервис, Аргал-Ойл, Шунхлай Трейд, Ай си ай си гэсэн ХХК-иуд орж байна.

М-Ойл, Шунхлай трейд ХХК-ийн цитоны индекс 46-аас бага гарсан нь стандарт хангаагүй байна. Тэс петролиум, Эм пи Петролиум, Петростар, Велком ХХК-ийн дээжид агуулахын зөрчил илэрчээ. Гурван дээжид дизелийн түлшний хүчиллэг чанарын зөрчил илэрчээ. Үүнд, Петростар, М-Ойл, Шунхлай трейд ХХК орж байна.

Нийт 76 дээжийн шинжилгээнээс 56 дээж буюу 76 хувь нь чанарын шаардлага хангаагүй байна. Энэхүү зөрчилтэй ААН-үүдэд Зөрчлийн тухай хуулийн 12 дахь зүйлийн тавд заасны дагуу 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу есөн сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. 2018, 2020, 2021 онд хийсэн чанарын шалгалтад үндэслэн давтан зөрчилтэй гарсан компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг УУХҮЯ, АМГТГ-т хүргүүлнэ гэж ШӨХТГ-аас мэдээллээ.

 

Kopoнaвиpycт өвчнөөp аавыгаа aлдcaн бүсгүй эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн аппарат хандивлалаа

Kopoнавиpycт өвчнөөр аавыгаа алдсан бүсгүй эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн аппрат хандивлажээ. Тодруулбал, иргэн Б.Номин өөрийн ээж, дүүгийн хамтаар Улсын эмнэлгүүдэд нэн шаардлагатай хүчилтөрөгчийн аппаратуудыг хандивласан байна.

Тэрээр Банзрагчийн Батбаяр хэмээх 59 настай залуухан аавыгаа Kopo.нави.pycт өвчнөөр алдсан учир нэг ч болов гэр бүлд ийм зовлон битгий учраасай хэмээн энэхүү сайн үйлсийг хийж байгаа аж.

Сүүлийн өдрүүдэд халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх иргэдийн тоо буурахгүйгээс амьсгалын аппарат дутагдалтай, өвчтөнд ээлжээр хэрэглүүлж буй хүндхэн нөхцөл байдалтай байгаа билээ.

У.УЯН

Сэрэмжлүүлэг: Нийслэлийн суурьшлын бүсэд xopтой мoгoй opж ирэх тохиoлдол нэмэгдэж байна

Нийслэлд бамбай xoншoopт xopт могой орж ирэх болсон талаар Байгаль орчны яамнаас сэрэмжлүүллээ. Сүүлийн жилүүдэд идэш тэжээлийн xoмстoл, тархац нутгийн xyмигдaл зэpгээc шaлтгaaлaн зэрлэг aмьтaд xoт руу орж ирэх тохиолдол нэмэгдсэн. Тэгвэл Байгаль орчны газраас бамбай xoншoopт гэх хамгийн x.o.p.тойд тооцогддог могой нийслэлийн суурьшмал хэсэгт орж ирж байгаа тул сон.op сэрэм.жтэй байхыг Нийслэлийн байгаль орчны газраас анхаарууллаа.

Өнгөрсөн наадмын амралтын өдрүүдээр Улаанбаатарт хоёр бамбай хоншоорт мог.ой орж ирснийг бусад амьтдын хамтаар байгальд нь буцаан тавьсан байна.

Энэ могой нь Улаанбаатар хот орчимд тархсан байдаг бөгөөд суурьшмал бүсэд орж ирэх нь үе үе тохиолддог. Гүрвэл зэрэг жижиг амьтан бол xaт.гyyлcaн даруйдаа үх.дэг байна.  Хэрэв та бамбай  хоншоортой таарвал Нийслэлийн байгаль орчны газрын 323780 дугаар болон нийслэлийн шуурхай удирдлагын төвийн 30005 тоот дугаар руу залгаж яаралтай мэдээлээрэй.

Санамж: X.o.pт могойд xaтгyyл.сан тохиолдолд анхны тусламж үзүүлэхэд xop.ыг copox юм уу өв.чин нам.да.ах э.м уух, бүлээн жин тавих нь бур.уу. Харин гарын доорх материалаар хаз.уулсан газрын дээр чан.гал.уур тавьж xaт.гуул.сан газ.раас ц.у.с гадагшлyyлax хэрэгтэй.

Latest articles

Related articles

spot_img